Эрдэнэт хотын гэрэлтүүлгийг цагийн хуваарийн дагуу шөнийн 01-00.06.00 цагийн хооронд унтраадаг. Тэгвэл оройн цагаар тардаг, ээлжээс буудаг иргэдээс санал хүсэлт ирсэнтэй холбоотойгоор гэрэлтүүлгийг 02.00 цагаас унтрааж байхаар болсныг Эрдэнэтинфо сайт мэдээлжээ.
Орхон аймгийн хэмжээнд 8000 гаруй гэрэлтүүлэг байдаг бөгөөд эдгээрийг хариуцаж ажилладаг "Эрдэнэт ус” компаниас цаг улирлын байдлыг харгалзан үзэж гэрэлтүүлгийн асалтын цагийг өөрчлөн тохируулдаг аж.
Аймгийн хэмжээнд нэг жилд гэрэлтүүлгийн асаалтын зардалд 200-300 гаруй сая төгрөг зарцуулдаг. Энэ утгаараа шөнийн цагаар гэрэлтүүлгийг тодорхой хугацаанд унтрааж байх нь зардал хэмнэхэд нөлөөлдөг тухай албаныхан ярьж байна.