|

Засаг дарга нар өнөөдөр БНСУ-ыг зорино

saikhnaa 2017/01/06 778 0

Засаг дарга нар өнөөдөр БНСУ-ыг зорино

 

Аймаг нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар өчигдөр Төрийн ордонд болсон. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга замаа тодорхойлох, харилцан мэдээлэл солилцох, Засгийн газрын гишүүд, аймгийн удирдлагууд хэрхэн хамтран ажиллах талаар семинарыг зохион байгуулсан.

 

Тэгвэл өнөөдөр 21 аймаг, нийслэлийн  Засаг дарга нар БНСУ-ын нийслэл Сөүлийг зорин нисэх гэнэ.  Тэд Гуулин улсад 10 хоног саатаад, энэ сарын 16-нд эх орондоо ирэх аж. Эдийн засаг, төсөв хүнд, их өрөө төлж эхлэх үе таарч, иргэд бүсээ чангалж байхад төсвийн захирагч нар улсын мөнгөөр бөөн бөөнөөрөө гадаадад явах нь.

 

Эх сурвалж:mminfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top