|

Самранд явсан иргэд осгожээ

saikhnaa 2016/12/07 1039 0


Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн Баруун моностой гэдэг газар самарт явж байсан иргэд сураггүй болсон гэх дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт энэ сарын 2-нд иржээ.

    Тодруулбал, Орхон аймгийн харьяат иргэн 46 настай эмэгтэй Г, 38 настай эрэгтэй Н нар өнгөрсөн сарын 14-нөөс хойш сураггүй болсон байна. Мөн өнгөрсөн сарын 28-наас хойш иргэн 38 настай эрэгтэй Г сураггүй болжээ.

    Улмаар Онцгой байдлын газрын зургаан албан хаагч, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн нийлсэн 19 хүн шуурхай ажиллаж энэ сарын 4-ны 12:40 цагт Хүдэр сумын Баянцагаан багийн Баруун моностой гэдэг газраас иргэн 46 настай эмэгтэй Г, 38 настай эрэгтэй Н нарыг осгож нас барсан байсныг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Харин иргэн Г буюу 38 орчим настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Санал болгох

Сэтгэгдэл

top