|

Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулинд ямар өөрчлөлт орох бэ

tonshuul 2016/12/07 868 0

Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулинд ямар өөрчлөлт орох бэ

 


 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг энэ долоо хоногт байнгын хороо, чуулгаанаар хэлэлцэгдэх юм. Өчигдөр  байнгын хорооны хуралдааны үеэр хуулийн төслийг санаачлагч С.Чинзориг танилцуулгыг хийхдээ "Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг үйлдвэрлэж буй мал аж ахуйн салбарт ажиллаж буй 300,0 гаруй мянган малчин нийт ажиллагчдын 30 шахам хувийг эзэлж байгаа юм. Эрхэлж буй хөдөлмөрийн онцлогоос хамааран хөдөлмөрийн чадвар эрт буурах, хүнд өвчин тусах, наснаасаа эрт өтлөх, харьцангуй эрт нас барах тохиолдол малчдын дунд түгээмэл байна. Тиймээс холбогдох хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай” гэж онцолсон юм.

Уг хуулийн төсөл батлагдвал 2018.01.01-ний өдрөөс хэрэгжихээр байгаа юм. УИХ-ын гишүүн С.Чинзоригийн өргөн барьсан уг хуулийн төсөл батлагдвал Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд дараахи өөрчлөлтүүд орохоор тусгагдаад байна. Үүнд,

Нийгмийн даатгалыг нэмж төлөх тухайд,

-Хүүхэд төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авч 6 нас хүртэл нь өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно.

Тэтгэвэр тогтоолгох тухайд

-Нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол;

-Нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол”

Тэтгэмж олгох тухайд

-Тэтгэмж авах эрх үүссэн эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно.

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "хоёр сараар” гэснийг "зургаан сараар” гэж, 5 дахь хэсгийн дугаарыг "7” болгож тус тус өөрчлөх

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 3 дахь хэсгээс "Энэ тохиолдолд уг эхийн чөлөөтэй байсан хугацааны хоёр удаагийн төрөлт хамаарагдана.” гэсэн өгүүлбэрийг, 192 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус хасах  


Санал болгох

Сэтгэгдэл

top