Монгол Улсын ХХ зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн хөгжил дэвшилд оруулсан түүний хувь нэмрийг өндрөөр үнэлж, энэхүү дээд шагналыг хүртээж байна. Шагдарын Отгонбилэг агсан Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийн анхны монгол ерөнхий захирлаар ажиллаж байсан юм.
Мөн өдрийн А/741 тоот тушаалаар ХХ зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат, Геологи уул уурхайн яамны сайд асан Дугарын Рэнцэнханд, Геологи уул уурхайн үйлдвэрийн сайд асан Чойжингийн Хурц, Геологи, эрдэс баялгийн яамны сайд асан Доржийн Цогбаатар, Монгол-Оросын хамтарсан "Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал асан Дамбийн Дорлигжав, Халзхүүгийн Наранхүү, Монгол-Оросын хамтарсан "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал асан Чимиддоржийн Ганзориг нарыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн "Эрдэнэт дээд өргөмжлөл” медалийг тус тус хүртээсэн байна.