|

“Хөгжлийн банк”-наас зээл авсан компаниудын нэр ил болж, улс төрчид үнэнээ өчиж эхэллээ

tonshuul 2016/12/02 759 0
 

“Хөгжлийн банк”-наас зээл авсан компаниудын нэр ил болж, улс төрчид үнэнээ өчиж эхэллээ

 

"Хөгжлийн банк”-ыг тойрсон дуулиан сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа. Тэгвэл тус банкнаас зээл авсан компанийн нэрс олон нийтэд ил болж, улс төрчид эхнээсээ үнэнээ өчиж эхлэв.

Тодруулбал Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайд Н.Номтойбаяр Хөгжлийн банкнаас авсан гэх зээлийн талаар "Миний нэр дээр ямар нэгэн зээл байхгүй. Гэхдээ надтай хамаарал бүхий компани зээл авсан. Энэ нь ямар учиртай вэ гэхээр Дорноговь аймагт сая тонны хүчин чадалтай цементийн үйлдвэр барихад зориулж авсан зээл юм. Надад байгаа мэдээллээр энэ үйлдвэр нь 380 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалттай. 380 сая ам.долларын 80 хувийн санхүүжилтийг Мак компани өөрсдийн эх үүсвэрээс гаргасан. Үлдсэн 20 хувийг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу зээлээр авсан. Энэ үйлдвэрийн эхний ээлж ирэх оны нэгдүгээр сарын 31-нд ашиглалтад орно. Дөрөвдүгээр сард бүрэн ашиглалтад орохоор бэлтгэл ажлаа базаагдаад явж байгаа. 
 
Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудын нэр олонд ил болоод байгаа энэ үед чухам хэн Н.Номтойбаярын араас үнэнээ өчиж, зээлийнхээ зориулалтыг тайлбарлах бол гэдэг нь анхаарал татаж байна.

Нийт батлагдсан зээлийн дүн нь 80 орчим сая ам.доллар. Тэрийгээ гүйцэд аваагүй. Одоогийн байдлаар 50-60 сая ам.долларын зээлийг 10 орчим хувийн хүүтэй аваад байгаа. Үндсэндээ 300-гаад сая ам.долларын барьцаа хөрөнгөтэй учир ямар нэгэн эрсдэл байхгүй гэж ойлгож болно. 
 
Би бодит тайлантай биечлэн танилцаагүй байна. 2012 онд Засаг шилжих үед Хөгжлийн банкийг 500 орчим сая ам.долларын нэмэх бланстай үлдээсэн гэсэн тоо байдаг. Ихэнх хөрөнгө оруулалтууд концессийн гэрээг санхүүжүүлэх үүднээс зам, харилцаанд хөрөнгө оруулалт хийгдсэн. Концессоор хийгдэж байгаа аливаа төслийн өртөг, зардал ердийнхөөс хэт өндөр байдаг. Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбарт хийгдсэн концессийн асуудлыг танилцуулсан. Зарим концессийн гэрээг юань болон ам.доллараар хийснээс валютын ханшийн зөрүүнд хоёр их наяд орчим төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэсэн мэдээллийг өгсөн” хэмээн үнэнээ өчжээ.  
 
Харин түүний дараа хэн "Хөгжлийн банк”-наас авсан зээлийнхээ талаар өгүүлэх бол гэдэг нь мөн анхаарал татсан сэдэв болоод байна.
 
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнийн мэдээлж буйгаар "Хөгжлийн банк”-наас авсан томоохон зээлүүдийн 60 хувийг МАН-ын бүлгийн гишүүд авсан байна.  Тиймээс ч тус бүлгээс "Хөгжлийн банк”-нд хийсэн шалгалтын дүгнэлтийг УИХ-ын гишүүдэд тараагаагүй байж шууд байнгын хороогоор хэлэлцэх гэж буй нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж, тус асуудлаар завсарлага аваад байгаа.
 
Энэ талаар С.Эрдэнэ "МАН-ынхан ингэж хууль зөрчихөө зогсоох хэрэгтэй. Хөгжлийн банкнаас олон компани зээл авсан. Гэтэл ганц Ардчилсан намынхан хувааж аваад идчихсэн юм шиг ярих хэрэггүй. Зарим компанийн эргэн төлөлт ч асуудал үүсгэхээр байна” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудын нэр олонд ил болоод байгаа энэ үед чухам хэн Н.Номтойбаярын араас үнэнээ өчиж, зээлийнхээ зориулалтыг тайлбарлах бол гэдэг нь анхаарал татаж байна.   
 
24tsag.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top