|

Хөгжлийн банкны шалгалтын дүнг хойшлуулах ноцтой шалтгаан юу вэ?

zulaa 2016/12/01 750 0

Хөгжлийн банкны шалгалтын дүнг хойшлуулах ноцтой шалтгаан юу вэ?

 

УИХ-ын хамтарсан байнгын хороогоор Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаар хэлэлцэх ёстой байсан ч Ж.Батзандан гишүүний санаачилгаар АН завсарлага авсан. Уг шалгалтын дүнг олон нийтэд нээлттэй хэлэлцэхээс өмнө ийнхүү хугацаа хожих шалтгаан нь АН-ын нэр бүхий гишүүд Хөгжлийн банкны мөнгөнөөс "хуссан”-тай холбоотой гэх хардлага байна. Ялангуяа Ж.Батзандан гишүүний тэрбумаар хэмжигдэх хөрөнгө энэхүү банкны үйл ажиллагаатай салшгүй холбоотой учир ийнхүү чичирч байгаа гэж албаныхан даапаалж байгаа аж. Ямартай ч хуулийн дагуу АН-ын бүлгийн засварлагыг хүлээн зөвшөөрч ирэх долоо хоног хүртэл хойшлуулсан. Завсарлагын хугацаанд хөшигний цаана явагдах хэлэлцээр, тохиролцоо шалгалтын дүнг ташаа мэдээлэхэд хүргэх вий гэж олон нийт хардаж байна.

 

Л.Батсүх

Санал болгох

Сэтгэгдэл

top