|

12 АЙМГИЙН 64 СУМАНД “ЦЭЦЭГ” ӨВЧИН ГАРЧЭЭ

saikhnaa 2016/11/29 1364 0

12 АЙМГИЙН 64 СУМАНД “ЦЭЦЭГ” ӨВЧИН ГАРЧЭЭ

 

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн хэлтсээс хонь, ямааны цэцэг өвчний тархалтын талаарх мэдээлэл хийлээ. Цэцэг өвчний анхны тохиолдол өнгөрсөн оны 1-р сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд бүртгэгдсэн байна. Үүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 12 аймгийн 64 суманд энэ өвчний тохиолдол бүртгэгдээд байгаа аж. 

   Тиймээс Өмнөговь аймгийн Ханхонгор, Төв аймгийн Баян, Жаргалан, Сэлэнгэ аймгийн Орхон, Орхон туул, Булганы Могод, Гурван булаг, Архангай аймгийн Хашаат, Өгий нуур суманд цэцэг өвчин гарсантай холбоотойгоор хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм байна. 
   "Уг өвчний тархалт зүүн аймгуудаас баруун аймгууд руу чиглэж байна. Тиймээс голомттой бүс нутгаас манай аймаг руу ирж буй хөдөлгөөнийг хязгаарлах чиглэлийг Улсын онцгой комиссоос өгсөн” гэж ХХААГ-ын Мал эмнэлгийн хэлтсийн дарга Г.Одсүрэн ярьлаа. Мөн амьд малыг тээвэрлэхгүй байх хэрэгтэйг онцоллоо. 
   
   Энэ онд аймгийн хэмжээнд 134.6 мянган толгой мал тоологдсон. Одоогоор манай аймагт малын халдварт өвчин бүртгэгдээгүй байгаа юм. 

Санал болгох

Сэтгэгдэл

top