|

Японд 7.4 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ

zulaa 2016/11/22 687 0

Японд 7.4 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ

 

ТОКИО. /NHK/. Японы зүүн хойд нутгийн Фукушима ба Мияги мужийн эрэг орчимд цунами үүсэх магадлал буурлаа гэж тус улсын Цаг уурын агентлаг мэдэгдлээ. Гэвч оршин суугчдыг анхаарал болгоомжтой байхыг уриалсан байна.
 
Японы орон нутгийн цагаар өнөөдөр өглөө 05:59 цагт Фукушима мужийн эрэгт 7.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлт 25 км-ийн гүнд болжээ. Үүнтэй холбоотойгоор Номхон далайтай зэргэлдээ орших мужуудад цунами болж магадгүй гэж холбогдох албаны хүмүүс анхааруулсан байна.
 
Мияги мужийн Сэндай боомтод 1.4 метр өндөр цунами ажиглагдсан байна.
Боомтын эрх баригчид эрэг орчмын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг холбогдох албаны хүмүүст даалгаж, оршин суугчид өндөрлөг газрууд руу дүрвэжээ.
 
Японы Цаг уурын агентлаг 09:46 цагийн үед хоёр мужид цунами болохгүй гэж мэдэгдлээ. Гэвч өөр хоёр мужид цунами үүсэх аюултай байгаа тул албаны хүмүүс ард иргэдийг эргээс хол байхыг анхааруулсан байна.
 
Үүнээс гадна бага хэмжээний гэмтлүүд гарсан тухай мэдээллээ.
Газар хөдлөлтийн дараа Фукушима Дайни атомын цахилгаан станцын хөргөлтийн системийн ажиллагаа зогссон байна. Гэвч Токио хотын Эрчим хүчний компани гэмтлийг засварласан гэж мэдэгдэв.
 
Харин Фукушима мужийн Иваки хотын гал сөнөөгчид Нишикимачи дүүргийн нефть химийн үйлдвэрт гал гарсныг унтраасан байна.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

top