|

УБТЗ-ыг хувийн компани шигээ ашигладаг гэгддэг Д.Жигжиднямаа дарга Киприйн оффшор бүсэд бүртгэлтэй “Ийст Винд”-ийн эзэн байж болох уу?

saikhnaa 2016/11/18 1426 0

УБТЗ-ыг хувийн компани шигээ ашигладаг гэгддэг Д.Жигжиднямаа дарга Киприйн оффшор бүсэд бүртгэлтэй “Ийст Винд”-ийн эзэн байж болох уу?

 

Киприйн оффшор бүсэд бүртгэлтэй "Ийст Винд”-ийн нууц ноёнтонхэмээн хэвлэлээр бичигддэг Д.Жигжиднямаа гэж нөхөр УБТЗ-ын дарга болох гэж нэлээд юм болсон билээ. ОХУ-ын талын гишүүд Д.Жигжиднямааг УБТЗ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байгаа гэх мэдээлэл Москвагаас ирж байсан ч, гэнэт нөхцөл байдал өөрчлөгдсөн. Гэхдээ Оросууд түүнийг хүлээн зөвшөөрснийхөө хариуд УБТЗ-ын ерөнхий инженерээр ОХУ-ын Эрхүү хотын төмөр замын даргыг томилсон гэх мэдээлэл байдаг юм.

Тэгэхээр Д.Жигжиднямаагийн тухайд энэ суудал дээр ирэхийн тулд улстөрийн чанартай дэмээр гарч ирсэн нь эрхбиш ойлгомжтой хэрэг л дээ. Д.Жигжиднямаа гэж хэн бэ гэдэг асуултад хариулт мэдээллийг хайж үзлээ. Тэрбээр Москвагийн Зам харилцааны улсын их сургуулийг Төмөр замын тээврийн удирдлагын инженер мэргэжлээр төгсөж, Багануурын нүүрсний уурхайн төмөр замын цехийн холбогч, найруулагч, диспетчер, албаны орлогч дарга, Улаанбаатар төмөр замд кассир, конторын эрхлэгч, албаны инженер, ахлах инженер, Москва хот дахь Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газрын мэргэжилтэн, Улаанбаатар төмөр замын Тээвэр эрхэлсэн орлогч дарга, Тээвэрлэлт, хөдөлгөөн эрхэлсэн орлогч дарга зэрэг албан тушаалуудад ажиллаж ирсэн гэсэн намтартай нэгэн юм. Тэрбээр салбартаа олон жил болсон туршлагатай нэгэн ч, сүүлийн жилүүдэд "Улаанбаатар төмөр зам”-ыг хувийн байгууллага мэт удирдан аж ахуйн нэгжүүдийг дарамтлах болсон гэх мэдээлэлд холбогдох болсныг энд сануулахад илүүдэхгүй болов уу.

Төмөр замын Тээвэр хариуцсан орлогч дарга байхдаа тэрбээр Эрээнээс Улаанбаатарыг дайран өнгөрөх ачаануудыг саатуулан зөвшөөрөл олгохгүй байгаагаас орлого нь тасалдан хэл ам гарч байсан. Үүний улмаас хоёр хөршийн компаниуд арга ядахдаа ачаа бараагаа Манжуураар дайруулан Орос руу оруулах болсон бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх бол заавал "Ийст Винд” гэх компаниар тээвэр хийлгэх ёстой гэж Д.Жигжиднямаа дарга лүндэн буулгасан тухай мэдээлэл гарч байсан юм. Дамжин өнгөрөх болон Улаанбаатарт ирэх ачааг хэнээр тээвэрлүүлэхээ эзэн нь сонгон үйлчлүүлэх эрхтэй ч, Д.Жигжиднямаа дарга бүгдийг шийддэг жишиг тогтсон талаар төмөр замынхан хэлж ярьж ирсэн юм. Киприйн оффшор бүсэд бүртгэлтэй "Ийст Винд”-ийн ард Д.Жигжиднямаа даргыг байдаг гэх мэдээлэл бий. Д.Жигжиднямаа тус газрын орлогч даргаар 2015 онд томилогдохоосоо өмнө "Ийст Винд” компанийн захирал байсан нэрийн хуудас нь одоо ч төмөр замчдад байдаг аж. За мөн Д.Жигжиднямаагийн төрсөн дүү Д.Жүгдэрням гэх нөхөр төмөр замд хэрэглэдэг бүхий л төрлийн мод болон дэр модыг нийлүүлээд уджээ. Түүний эл үйлдлийг салбарын өмнөх сайд М.Зоригт мэддэг ч, тэд хар багын буюу 10 жилийн анд найзууд учраас Д.Жигжиднямаа дарга улам даварч ирсэн гэгддэг юм билээ.

Мөн энд нэг зүйлийг тодотгоход, УБТЗ-ын орлогын эх үүсвэр нь транзит ачаа, төмрийн хүдрийн тээвэр байдаг. Тэрчлэн төмрийн хүдэр экспортлогч ганцхан компаниас хараат болохгүйн тулд УБТЗ нийт орлогынхоо 60 хувийг Ази-Европыг холбосон транзит тээврийн коридороос олох төслийг эхлүүлсэн байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан УБТЗ-аар үйлчлүүлэхэд өртөг өндөртэй болгох, төмрийн хүдрийн бизнесийг Монгол Улсад цор ганцаар хийх сонирхолдоо хөтлөгдөн Д.Жигжиднямааг дэмжих болсон гэх мэдээлэл өнгөрсөн хугацаанд хэвлэлүүдээр гарч ирсэн. Тэгэхээр Улаанбаатар төмөр замын даргаар томилогдсон Д.Жигжиднямаа гэж нөхрийн талаар бичээд байвал нэлээд их юм уудлагдахаар байна. Төмөр замын даргыг томилоход уг нь ашиг сонирхлын зөрчлийн асуудал хамаатай л байдаг баймаар юм.

Эх сурвалж: Bolod.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top