|

Ургац хураалт энэ 7 хоногт дуусна

saikhnaa 2016/10/14 2848 0

Ургац хураалт энэ 7 хоногт дуусна

 

Аймгийн хэмжээнд 2 сумын 21 аж ахуй нэгж байгууллага, 600 гаруй айл өрх газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж 4401,5 га талбайд тариалалт хийсэн байна.

    Үүнээс үр тариа 3609,1 га, төмс 357, хүнсний ногоо 340 гад тус тус тариалсан. Тариалалтын дүнг өнгөрсөн онтой харьцуулахад улаан буудайн тариалалт мөн үеийн төвшинд байгаа бол төмс хүнсний ногооны тариалалт 80-100 га буюу 25 хувиар өссөн дүнтэй байна.

    Одоогийн байдлаар ургац хураалт 93 хувьтай байгаа бөгөөд энэ 7 хоногт ургац хураалтын ажил дуусна гэдгийг хүнс хөдөө аж ахуйн газраас өглөө. Харин цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан лууван манжингийн ургац хураалт хийгдээгүй түр хүлээгдэж байна.

    Ургац хураалтын ажил энэ байдлаар үргэлжилбэл 2016-2017 онд үр тарианаас аймгийн хэрэгцээний 40 хувь, төмсний 75-80, хүнсний ногооны 40-50 хувийг хангах боломжтой гэж үзэж байна. Харин малчид 7800 тонн хадлан бэлтгэхээс 7858 тонн хадлан бэлтгэжээ. Хадлан бэлтгэх ажил 106 хувьтай байна. 
Эх сурвалж: http://www.erdenetinfo.mn/post/5757

Санал болгох

Сэтгэгдэл

top