УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-д 14-17-нд болох Олон улсын улс төрийн намуудын чуулга уулзалтад МАН-ыг төлөөлж оролцохоор өнөөдөр эх орноосоо мордов. Өнгөрсөн жил АН-ыг төлөөлж З.Энхболд оролцож байсан. М.Энхболд дарга уулзалтын үеэр Хятадын албаны хүмүүстэй уулзах төлөвлөгөөтэй байгаа аж.