|

Горилл сармагчин хүмүүс рүү дөхөн иртэл, түүний гар дээр...

saikhnaa 2016/10/10 730 0

Горилл сармагчин хүмүүс рүү дөхөн иртэл, түүний гар дээр...

 

Руанда улсын Вулкан үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мөхлийн ирмэг дээр байгаа уулын горилл сармагчингууд амьдардаг. Дэлхий дээр тэд нийтдээ 880 тоо толгой үлдсэн бөгөөд маш буйдхан байдлаар аж төрдөг юм байна.

Тэдний нэг болох эмэгчин гориллаг Исаро гэдэг бөгөөд 16 настай. Исаро бол хэд хэдэн зулзага төрүүлээд өсгөчихсөн туршлагатай ээж.

 

Гэвч нэгэн удаа Исаро ойн гүнд орон, хаашаа ч юм алга болчихсон аж. Харин гориллаг ажиглагчдын бүлгийн хэдэн хүн түүнийг хайсаар яваад олтол өвөрмөц дүр зураг харагдах нь тэр... Исарогийн гар дээр хоёр ихэр зулзага байлаа.

 

 

Горилл сармагчингууд хөндлөнгийн хэн нэгэнд аж амьдралаа дэлгэж харуулах маш дургүй хэдий ч энэ удаа Исаро ихэр зулзагаа хүмүүсийн нүднээс нууж чадсангүй.

 

 

Уулын горилл сармагчингууд өөрсдийн зулзагануудын аюулгүй байдалд маш болгоомжтой ханддаг гэнэ. Учир нь, тэдний ихэнх нь нэг нас ч хүрэлгүй нас барах тохиолдол их байдаг аж.

Харин Исарогийн хувьд, 3,6 настай хоёр зулзага өсгөж хүмүүжүүлсэн учраас төдийлөн асуудал үүсэхээргүй гэж хэлж болно.

 

 

Уулын гориллууд мөн зулзагаа өсгөн торниулахдаа бүлгийн бусад гишүүдийн тусламжийг авдаггүй хэдий ч энэ удаа Исаро өөрийн дүү Исиорород бяцхан хамаатнуудаа харах боломжийг олгосон байна.

 

 

Мэргэжилтнүүдийн ажиглаж буйгаар, Исаро ээжийн үүргээ маш сайн гүйцэтгэж байгаа гэнэ. Ихрүүд ижил хэмжээтэй өсөн торниж байгаа нь тэднийг ээж нь эн тэнцүүхэн хооллож байгаатай холбоотой бололтой.

 

 

Эрдэмтдийн өгүүлснээр, энэхүү хоёр ихэр нь гориллуудын түүхэнд амьдарч чадсан гурав дахь ихэр гэнэ. Иймээс Исаро аргагүй л мундаг ээжид тооцогдож байгаа аж.

 

Д.Мигаа

Эх сурвалж: ZONE.MN

Санал болгох

Сэтгэгдэл

top