|

Сү.Батболд оффшор данстай юу

saikhnaa 2016/09/22 1098 35

Сү.Батболд оффшор данстай юу

 

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо өнөөдөр Багамын арлуудад бүртгэлтэй компаниудын баримтыг олж авснаа мэдээллээ.

Уг мэдээлэлд 176 мянган компани, сангийн захирал эздийн нэр багтсан байна. Олон нийтэд нээлттэй системд Монгол Улсын нэрээр хайлт хийхэд илэрц одоогоор гарахгүй байгаа юм.

 

Харин "The Guardian" сонинд олон улсад алдартай онцлох компани, улс төрчдийн нэрс энд байгааг дурьдсан байна. Мөн Багамын баримтуудад илэрсэн оффшор хаягуудын нэг нь Монголын алтны компанийх бөгөөд түүний захирал нь Сүхбаатарын Батболд гэсэн байна.

 

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос мэдээлж байгаагаар Багамын баримтуудад нэр холбогдсон хүмүүсийн дийлэнх нь олон орны төрийн өндөр албан тушаалтнууд буюу Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд, угсаа залгамжилсан хаад, хунтайж байгаа аж.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү

http://www.24tsag.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top