|

"Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн зурлага

tonshuul 2015/02/18 35514 646

"Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн зурлага

 

"Үхэр нь ногоон толгойтой, шар биетэй, омруу нь цагаан, эвэр, сүүл, чих нь цагаан, дөрвөн шийр нь хөх, ходоод нь цагаан байна. Үхэр амаа хамхин сүүлээ баруун тийш нь шарван явна. Үхэр хариулаач нь өвгөн хүн байна. Шар дээлтэй, ногоон бүстэй, хөх царайтай. Олсон шилбүүр бариад үхрийнхээ зүүн талд, үс нь чихнийхээ урдуур хийсч, зүүн гутлаа өмсөж, баруун гутлаа зүүн талдаа зүүсэн” байдалтайгаар дүрсэлжээ. Үүнийг шинжвээс "Жилийн эх болон улирал бүрийн эхээр салхитай, жилийн дундуур өвс ногоо сайтай, жилийн сүүлээр хур ихтэй, зуд турхангүй жил болно. Үхэр хариулаач өвгөн хүн тул өвгөдөд амгалан, залууст ширүүн, нялхаст харш. Малд амгалантай, доодост хямралтай, эхнэрүүдэд амгалантай сайхан жил болох бөгөөд хааны хатуу цааз бууж болзошгүй” нигууртай хэмээн буужээ.

"Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн зурлага

 


ГАЛ СУУДАЛ

Зүүн урд зүгт гарч, урд зүгээс ирнэ. "Ум базар дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Зүүн хойд зүгт шүдэнз зураад ус, цасаар унтраа. Улаан өнгийн эд хувцаснаас болгоомжилж, өвс шарлах үед анхааралтай байгаарай.

ЗАСАЛ: Гомбо, Лхам тахиул, Сундуй, Цагааншүхэрт, Цэнд уншуул, галаа тахиул.

 

ШОРОО СУУДАЛ

Баруунтаа гарч, баруун урдаас ирнэ."Ум бадмаа дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Газарт модны үртэс цац. Чулуу шороо хөдөлгөнө. Эсвэл агаарт цаас хийсгэж бас болдог. Үнэт эдлэл, шар өнгийн эдлэл авахыг тэвч. Газар ухах, мод тасдах, чулуу ховхлох үйлийг цээрлэвэл зохистой. Жалганы ам харлах хаврын саруудад анхаараарай.

ЗАСАЛ: Чойжил таниул, Сундуй, Сайенинбу, Сувдагчадвар, Сац 1000 талби, газар ус аргад.

 

ТӨМӨР СУУДАЛ

Зүүн хойд зүгт гарч, баруунаас ирнэ. "Ум раднаа дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Багахан гал гаргаад төмөрт хүргэ. Төмрийн зүйл хая. Төмөр эдлэл, хутга мэс бүү ав. Ариун бус идээ ундаанаас татгалз. Гол ус зайрмагтаж хөлдөх үед анхаараарай.

ЗАСАЛ: Гомбо, Лхам тахиул, Цагааншүхэрт, Дашзэвэг, Сандуйн жүд уншуулж, мэсний хариулга хийлгэ.

 

ОГТОРГУЙ СУУДАЛ

Зүүн хойд зүгт гарч, баруун хойноос ирнэ. "Ум базар пагма дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Агаарт цаас хийсгэн, шороо чулуу хөдөлгө. Амьтны амь бүү тасд. Нохой тэжээх, хөх өнгийн эд авахыг цээрлэн, уул хаданд авирахдаа болгоомжлоорой.

ЗАСАЛ: Чойжил, Шалши тахиул, Сундуй, 13-н сар, Алтангэрэл, Намхайнинбу уншуул.

 

УС СУУДАЛ

Зүүн тийш гарч, хойд зүгээс ирнэ. "Ум гарма дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Ус асгаад дээгүүр нь алх. Хар өнгийн эд зүйлээс болгоомжилж, гахай, загасны мах идэхээ тэвчээрэй. Хур борооны улиралд болгоомжил.

ЗАСАЛ: Лхам тахиул. Лус аргад. Лүмбүмгарав, Лусын сан, Шавдагдором, Луванган уншуулж, усан барил өргүүл.

 

УУЛ СУУДАЛ

Баруун хойд зүг рүү гарч, зүүн хойноос ирнэ."Ум буддадагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Уул руу модны үртэс цац. Шороо чулуу хөдөлгө. Ан ав хийх, нойтон мод таслах, бохир идээ ундааг тэвчиж, хар өнгийн эд авахыг тэвч. Өвс хатаж газар хөдлөх үеэр анхаараарай.

ЗАСАЛ: Гомбо, Намсрай тахиул. Ариунсан, Цагаан өвгөний сан, Саейнбу, Цагаан шүхэрт уншуул.

 

МОД СУУДАЛ

Хойд зүг рүү гарч, зүүн зүгээс ирнэ. "Ум базар дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Мод хугалж хаяна. Хөх өнгийн эд зүйл авах ургаа мод таслах, гөрөөсний мах идэх, араатны арьс авах зэргийг цээрлэнэ. Мод гөлөглөх үеэр анхаараарай.

ЗАСАЛ: Очирваань, Гомбо тахиул. Ариун сан, Лусын сан, Сундуй уншуулж, усан барил өргүүл.

 

ХИЙ СУУДАЛ

Урд зүг рүү гарч, зүүн урдаас ирнэ. "Ум базар пад дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Цаас урж хийсгэ. Мөн чулуу, шороо хөдөлгөж болно. Хэрүүл маргааныг тэвчиж, шар өнгийн эд авахдаа болгоомжлоорой. Хавар, намрын цагаар анхаар.

ЗАСАЛ: Гонгор, Лхам тахиул. Сундуй, Цагааншүхэрт, Жадамба, Ширнэн уншуулж засуулваас зохилтой.

Санал болгох

Сэтгэгдэл

top