|

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

bayaraa 2015/02/13 1158 0

 

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

 

Өнөөдрийн нийгмийн байдал ороо бусгаа болж байна. Ёстой л их зохиолч Д.Нацагдоржийн "Хуучин хүү" өгүүллэгт гардаг шиг

 ард түмнээ хөмөрсөн тогоон дотор 25 жилийг үдсэн хэмээн сэтгэсэн эрх баригчдын хийрхэл хэрээс хэтэрсэн гэж болохоор байна.

Ямартаа л УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр УИХ-ын чуулган дээр С.Баярцогтоос асуусан "Ноён уулын Гацууртын ордтой хамааралтай асуулт асуухад түүнд тийм ч их ач холбогдол өгөхгүй байгаагаа үйл хөдөлгөөнөөрөө илэрхийлсэн гэж болно. Учир нь асуулт тавьж байхад нүүрэндээ иллэг хийсэн шиг асуултанд нь "Ажлын хэсэг хариулт өгнө" гэсэн товч бөгөөд тодорхой хариулт өгсөн. Энэ нь иргэдийн хувьд нилээдгүй дургүйцлыг нь хүргээд авсан.

Ийнхүү ордон дотроо маазарч нэг нэгнээ егөөдөж суухад гадаа хүйтэнд эх нутгаа хамгаалах гэсэн хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдсөн залуус "Хилмэгсдийн хөшөө"-ний хажууд өлсгөлөн зарлаад хоёр хонож байна.

Тэдний шаардлага энгийн бөгөөд хэнд ч ойлгомжтой санагдахаар байгаа ч, эрхэм хууль санаачлагчдад бол ойлгомжгүй анхааралд нь тийм ч их хүрэхгүй байгааг энэ суулт зарлаад 3, өлсгөлөн зарлаад 2 хонож байгаа иргэдийн байдлаас харж болно.

Өлсгөлөн зарласнаас хойш 2 хонож байхад улстөрчид, эрх баригчдаас хэн ч тэдэнтэй ирж уулзаагүй гэдгийг тэд мэдэгдэж байгаа бөгөөд хэрвээ асуудлыг шийдэхгүй бол цагаан сараар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэж байна.

 

 

Эх сурвалж WWW.BOLOD.MN

Санал болгох

Сэтгэгдэл

top