|

АИТХ Бодлогын үндсэн чиглэлээ баталаа

saikhnaa 2016/08/18 1072 0

АИТХ Бодлогын үндсэн чиглэлээ баталаа

 

 Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит II хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг тоймлон хүргэе. Хуралдааны эхэнд АИТХ-ын дарга П.Пүрэвлхагва "АИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн Бүрэн эрхийн хугацааны бодлогын "Үндсэн чиглэл” –ийн төсөл”-ийг танилцуулж төлөөлөгчдөөр хэлэлцүүлж батлууллаа. АИТХ-ын Бодлогын үндсэн чиглэл нь үндсэн зургаан хэсэгтэй. Эрх зүй, нутгийн удирдлага, Эдийн засаг, үйлдвэрлэл, Төсөв, санхүү, Байгаль орчин, хөдөө аж ахуй, Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хороо болон Нийгмийн хөгжлийн хороотойгоор ажиллана. Хороо тус бүр 5-6 төлөөлөгчөөс бүрдэнэ. Мөн Өргөдөл, гомдлын дэд хороо байгууллаа. Үндсэн хороодын дарга нар 2 жил тутам солигдоно. ИТХ-ын төлөөлөгчдийн тойрогтоо ажиллах зардлын дээд хэмжээг 500 мянган төгрөг, төлөөлөгчдөд олгох урамшууллын дээд хэмжээг сар бүр 50 мянган төгрөг байхаар тогтоолоо.
                           2015  онд 23.6 тэрбум төгрөгийн их засвар, хөрөнгө оруулалтын ажил хийжээ


       Аймгийн 2016 оны тодотгосон төсөв батлах тухай илтгэлийг Засаг дарга Д.Батлут танилцуулсан. Илтгэлд дурдсанаар, орон нутгийн төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлэхэд 142.5 сая төгрөг батлуулах санал гаргасан.  Үүний 113.6 сая төгрөгийг АИТХ, 20 сая төгрөгийг ЗДТГ, 8.9 сая төгрөгийг Баян-Өндөр сумын ЗДТГ-ын зардлыг нэмэгдүүлэхэд зарцуулах гэнэ. Энэ удаагийн төсвийн тодотголоор Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3.1 тэрбум гаруй төгрөг, шилжих үлдэгдлээс 1.1 тэрбум гаруй төгрөгийг тоног төхөөрөмж, төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулах саналыг аймгийн Засаг дарга төлөөлөгчдөд танилцууллаа. Тодруулбал, Барилгын их болон урсгал засварт 1 тэрбум гаруй, инженерийн шугам сүлжээ гэрэлтүүлэгт 456.1 сая, авто зам засварт 898.1 сая, тоног төхөөрөмжид 174.8 сая, төсөл хөтөлбөрт 771 сая төгрөгийг зарцуулах санал дэвшүүлж батллуулаа.
       2015 онд 23.6 тэрбум гаруй төгрөгөөр их засвар, хөрөнгө оруулалтын ажил хийжээ. Үүний 28.6 хувийг зам засвар, 22.7 хувийг инженерийн шугам сүлжээний шинэчлэлт, 20.7 хувийг барилга засварын ажил эзэлжээ.
Өнгөрсөн онд аймгийн төсөвт нийтдээ 76.1 тэрбум төгрөг төвлөрсөн байна. Орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлдэг хувь хүний орлогын албан татвар, үл хөдлөх хөрөнгийн татвар, хөрөнгө борлуулсны орлого, орлогыг нь тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээний татвар, авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн татвар, улсын тэмдэгтийн хураамж, газрын төлбөр зэрэг татварын орлого тасарсан байна. 2015 онд орон нутгийн төсвөөс нийтдээ 70.1 тэрбум төгрөг зарцуулсан аж.
                                                                                                                  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба 

http://erdenet.mn/web/d/160800046

Санал болгох

Сэтгэгдэл

top