|

Тагнуулч “Smart TV”-гээс болгоомжил

bayaraa 2015/02/12 1091 0

Тагнуулч “Smart TV”-гээс болгоомжил

 

 "The Daily Beast” интернет-сонинд БНСУ-ын "Samsung” корпорацийн алсаас дуугарч удирдах боломжтой ухаалаг телевизор "Smart TV” ойр орчимд байх хүмүүсийн яриаг бичин "Samsung” корпорац болон гуравдагч этгээдэд дамжуулдаг давхар үүрэгтэйг илрүүлэн дэлхий даяар шуугиан тариад байна. Английн хүний эрхийн байгууллагууд "Smart TV”-г зохиолч Жорж Оруэллийн алдарт "1984” романд дүрсэлсэн тоталитар удирдагчдын ард иргэдээ тагнадаг төхөөрөмжтэй адилтган зүйрлэж, эсэргүүцэх хөдөлгөөн өрнүүлэхээр төлөвлөж байгааа тухай тус улсын "The Independent” сонин мэдээлжээ.

"Samsung” корпорацаас тэр даруй яаралтай мэдээлэл хийж, "Smart TV” нь хүний дууг таньж мэдэх системийг илүү боловсронгуй болгох судалгааны төвд зориулан хүмүүсийн яриаг бичиж заримыг нь илгээдэг тул телевизорын хажууд хамаагүй юм ярихгүй байхыг зөвлөжээ. Мөн дуугаар ажиллах горимыг хэрэглэгч өөрөө унтрааж болохыг тэмдэглэсэн аж.

эх сурвалж: Өглөө.мн

Санал болгох

Сэтгэгдэл

top