Шинэ засгийн газрын тодроогүй үлдсэн 4 сайдын сэнтийд суух эрхмүүдийн талаар олон нийт чих тавьсаар байна. Ямартай ч дуулдах төдийдөө олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн буцаагдсан "нөхдүүд”-тэй харьцуулахад тун боломжийн нэрс гарч ирэх бололтой. Тэгвэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад МАН-ын нарийн бичгийн дарга нарын нэрс сонсогдож эхэллээ. Тодруулбал УИХ-ын гишүүн, МАН-ын Улаанбаатар бүс хариуцсан Нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар, Нарийн бичгийн дарга Т.Гантулга нар намаасаа олонхийн дэмжлэг аваад байгаа гэнэ. Ялангуяа Д.Сумъяабазарт итгэл хүлээлгэх магадлал хавьгүй өндөр байгаа тухай чимээ саарал ордноор явж байна.
Т.Гантулгын хувьд энэ яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг хэсэг хугацаанд хашсан хуучин хүн гэдгээр нь дэмжиж байгаа ч төдийлөн сайн ажиллаагүй, нам гүмхэн өнгөрсөн нь хасах оноо авчирч байгаа бололтой.
Харин Д.Сумъяабазарын хувьд Хөдөө аж ахуйн хоршоологчдийн холбоо хэмээх үндэсний
хэмжээний сүлжээ бүхий асар том байгууллагыг сүүлийн жилүүдэд амжилттай удирдаж яваа нэгэн.
Өнгөрсөн УИХ-д Нийслэлээс сонгогдсон МАН-ын цорын ганц гишүүн байж сөрөг хүчний тэмцэлд Нийслэлчүүдийнхээ хатуу чанга дуу хоолой болж зүтгэсэн. Тэрээр МАН-ын Улаанбаатар бүс хариуцсан Нарийн бичгийн даргын хувиар 2015 онд Нийслэлийн 9-н дүүргийн бүх хороодыг тойрч иргэдтэй уулзалт хийн нэг бүрчлэн очиж ажилласан. Мөн хотын хамгийн том дүүргийн МАН-ын хороог толгойлон ажиллаж, 2016 оны сонгуулиар Улсын Их Хуралд 6, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 9 суудал авчирч МАН-ын үнэмлэхүй ялалтад чухал хувь нэмрээ оруулсан зэрэг хичээл зүтгэлээ намдаа үнэлүүлэх эрхтэй нэгэн. Тийм ч учраас хөдөө аж ахуйн том салбарыг түүртэхгүйгээр өөд нь татаад шинэ шатанд гаргаад ажиллах мэдлэг, туршлага, хичээл зүтгэлтэй гэж үзэж МАН-аас Сумъяабазарт итгэл хүлээлгэж байгаа гэнэ.
http://www.zaluu.com/read/8595d5cc