|

Хацү башёгийн банцүкэг зарлалаа

bayaraa 2015/01/06 3651 541

Хацү башёгийн банцүкэг зарлалаа Японы мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын Хацү башёгийн банцүкэг зарлажээ. Шинэ оны анхны башё нэлээд

онцлогтой болох юм. Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо домогт Тайхо аваргын 32 түрүүний амжилтыг эвдэхээр
бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн. Харин Какирюү түрүүлэх зорилготой гэдгээ нэгэн сонинд өгүүлсэн байна. Сүмогийн
отгон аваргын хувьд Д.Мөнхзаяа гэх бүсгүйтэй хуримаа хийхээр зар тарааж эхэлжээ. Гурван озэкигийн хувьд шинэ
оны өмнө сүмогийн холбооноос сануулга авсан. Ялангуяа Гоэйдо холбооныхоо удирдлагуудаас амлалт авчээ. Тавин хувийн
амжилтаа үзүүлсэн Ичиножо сэкивакэ цолтойгоор үргэлжлүүлэн барилдах бол Тэрүнофүжи маэгаширагийн хоёрдугаарт
эрэмбэтэй болж дэвшсэн байна. Үүнээс гадна макүүчи зиндаанд манай улсаас Кёкүтэнхо, Тамаваши, Кёкүшюхо, Араваши,
Токитэнкү, Кагамио нар барилдах юм.

Тэгвэл жюүрёод Асасэкирюү, Такаинова, Шотэнрү, Сэйро, Азүмарюү, Сакигакэ нарын зургаан сүмоч зодоглоно. Аки башё энэ сарын 11 -нд эхэлнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

top