|

“ЭРДЭНЭТ”, “МОНРОСЦВЕТМЕТ” КОМПАНИУДЫГ 100 ХУВЬ МОНГОЛЫН ТАЛ ЭЗЭМШИХЭЭР БОЛЛОО

marsbold 2016/06/29 1220 0

“ЭРДЭНЭТ”, “МОНРОСЦВЕТМЕТ” КОМПАНИУДЫГ 100 ХУВЬ МОНГОЛЫН ТАЛ ЭЗЭМШИХЭЭР БОЛЛОО

 


Оросын төрийн өмчит "Ростех” корпораци нь Монгол-Оросын хамтарсан "Эрдэнэт үйлдвэр” ХХК болон "Монросцветмет” компанийн эзэмшил дэх тус бүр Оросын талын 49%-ийг Монголын талд худалдаж байна. Тодруулбал, "Ростех” корпораци болон Худалдаа хөгжлийн банкны охин компани "Монгол зэс”-тэй өнөөдөр энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ тухай тус хэлэлцээрийг хариуцсан "Ростех” корпорацийн охин компани "РТ-Развитие бизнес” ИТАР-ТАСС агентлагт мэдээлсэн байна.

Хэлэлцээрийн үнийн дүнгийн талаар албан ёсоор тодорхой мэдээлээгүй ч "Ростех”-ийн түүхэнд хийгдэж буй хамгийн өндөр үнийн дүнтэй, бэлэн мөнгөний наймаа гэж "РТ-Развитие бизнеса” компани мэдээндээ онцолсон аж. "Bloomberg” агентлагийн мэдээлж байгаагаар "Ростех” корпораци энэ хэлэлцээрээс 500 сая ам.доллар авах гэнэ. 

2015 оны 10 дугаар сараас "Эрдэнэт” болоод "Монросцветмет” компани дахь "Ростехнологи”-ийн тус бүрийн 49%-ийн эзэмшил "Ростех” корпорацийн мэдэлд шилжсэн билээ.

Ингэснээр "Эрдэнэт үйлдвэр” манай улсын хуулиар зохицуулагддаг Монгол улсын үндэсний аж ахуйн нэгж болж байгаа бөгөөд тус үйлдвэрийн ногдол ашиг 100 хувь манай улсад үлдэнэ гэж Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдлээ. 

Энэхүү хэлэлцээрийн талаар талууд энэ сарын 30-нд албан ёсны мэдэгдэл хийх юм. 

[ The Mongolian Mining Journal ]

Санал болгох

Сэтгэгдэл

top