|

Хууль зөрчин сонгуулийн сурталчилгаа явуулсан 153 хэрэг бүртгэгджээ

marsbold 2016/06/20 571 0

Цагдаагийн Ерөнхий газраас сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл хийлээ. Тус мэдээллийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү өгөв.

 

Тус байгууллагад тавдугаар сарын 20-ноос энэ сарын 17-ныг хүртэл хугацаанд Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн болон сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 604 гомдол, мэдээлэл иржээ. Нийт гомдлын 362 нь Улаанбаатар хотод гарсан хэргийн талаар бол 242 нь хөдөө орон нутгаас ирүүлсэн байна.

 

Бүртгэгдсэн зөрчлийн ихэнх нь сурталчилгааны самбар урсан гэх гомдол юм байна. Сурталчилгааны самбар, зурагт хуудас, ухуулах хуудас, бусад сурталчилгааны материалыг санаатайгаар болон хууль бусаар гэмтээх, устгах, бохирдуулсан гэх гомдол мэдээллийнх ихэнх нь эзэн холбогдогчгүй байх бөгөөд гурван удаагийн энэ төрлийн мэдээллийг хүүхдүүд үйлдсэн болохыг тогтоосон байна.

 

Бүртгэгдсэн зөрчлийг тодруулбал:

  •  Сурталчилгааны самбар, зурагт хуудас, бусад эд зүйл гэмтээсэн 174
  •  Нэр дэвшигчийг мэдээллийн хэрэгсэл, фэйсбүүк хуудас, пэйж хуудсаар гүтгэсэн, нэр төрийг нь гутаасан 76,
  • Бэлэг сэлт, эд зүйл тараасан, дайллага цайллага хийсэн 65,
  • Ухуулга сурталчилгаа хийх үеэр саад учруулсан 23,
  • Сурталчилгааны байр, намын байранд танхайрсан 30,
  • Хууль зөрчин сонгуулийн сурталчилгаа явуулсан 153 болон өөр бусад 83 гэмт хэрэг бүртгэгджээ.

Эдгээрээс

  • Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 16,
  • Захиргааны арга хэмжээ тооцуулахаар шүүхэд шилжүүлсэн 72,
  •  Захиргааны арга хэмжээ ногдуулсан 3,
  • Зөрчил болох нь тогтоогдоогүй, хариу мэдэгдсэн 37,
  • Газар дээр нь шийдвэрлэсэн 11,
  • Ажиллагаанд байгаа 469 гомдол шалгагдаж байгаа юм байна.

 

Цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага мэдээллээ буцаах, нэр дэвшигч болон менежер ажилтнуудын үйл ажиллагаа уялдаа холбоогүйгээс сурталчилгааны самбар, эд зүйлсээ алдлаа гэх андуурсан дуудлага мэдээлэл гарсаар байгаа аж. Тиймээс сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даагчид болон иргэд Сонгуулийн тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг ЦЕГ-аас анхаарууллаа.

Санал болгох

Сэтгэгдэл

top