УИХ
дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн
санаачилсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг
зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд
Нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. УИХ дахь
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "2013 онд УИХ-д өргөн барьсан
уг хуулийг бараг 3 жил орчим дарагдуулсан. МАН-ын бүлэг уг хуулийг
хэлэлцэхийг бүрэн дэмжинэ” гэлээ.