Нүүр
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Урлаг
Спорт
Хүмүүс
Ярилцлага
Фото
Видео
Боловсрол
Сонин хачин
Эрүүл мэнд
Зөвлөгөө
Menu
|
“Наймаачнаа” дагасан намын гишүүдийн нүүдэл
saikhnaa
2016/05/17
611
0
Tweet
Н.Энхбаяр нэгийг хоёр, нимгэнийг зузаан болгож явахад МАХН нь Монголын улс төрийн гравитаци байв. Гишүүнчлэл, алдар хүнд, дэмжлэг... гээд хүссэн, хүсээгүй энэ намыг бүх зүйл тойрон эргэдэг байлаа. Гэвч, одоо түүнээс, МАХН-аас бүгд дөлөх болж. Өнгөрсөн долоо хоногт тус намын гал тогоог барьж байсан Г.Дугаржав, О.Лхагвацэдэн, бүр сар гаруйхны өмнө тус намаас Эрүүл мэнд, спортын сайдад нэрээ дэвшүүлж явсан Л.Жамбалжав нар Хувьсгалт намыг орхилоо. Сонгуулийн өмнөхөн болж буй "хаалга савалт” өчигдөр мөн л үргэлжилж Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Т.Дуламдорж, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга асан, Баянгол дүүргийн МАХН-ын дарга Д.Батмөнх, Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Д.Энхжаргал тэргүүтнүүд Н.Энхбаярыг орхиж буйгаа зарлав.
Хэдийгээр нэг намаас гарч, нөгөөд элсэх нь хувь хүний сонголт ч зарим нөхдийх нь хэлж буйгаар энэ нь "XIII зууны урвагчдын түүхтэй төстэй” гэнэ. Яагаад гэхээр МАХН-ыг хүчирхэг үед хачиг шиг наалдаж байсан нөхөд Н.Энхбаярыг сонгуульд орж чадахгүй, "өрөөлтэй морь гүйцэхээ больсон” үед нь орхиж байгаа гэж дүгнэжээ. Эгэл, жирийн гишүүд энэ үгээ зүгээр ч бас хэлсэнгүй. Намаас гарч буйгаа мэдэгдэж суусан Т.Дуламдорж, Д.Батмөнх, Д.Энхжаргал тэргүүтнүүд рүү живх шидэж, таягаараа далайлгаж харин сэтгүүлчдэд "Тэгж яривал манай нам оффшоргүй нам шүү” гээд, хурлын танхимыг орхин гарсан юм. Хэдийгээр тэдний "хатуу гишүүнчлэл”-ээс үүдсэн үг үйлдлийг зөвтгөх хэцүү ч үнэний ортой гэдэг нь улс төрийн хүрээнд өрнөсөн зарим үйл явдлаас ажиглагдаж байгаа юм.
Жишээ нь, Д.Тэрбишдагва, Ч.Улаан
"Наймаачны ард найман хүн сундалдаг” гэх үг бий. Хөрөнгөтэй хүнийг дагах хүн олон л гэсэн үг. Улс төрийн нөхцөлд эрх мэдэл, эзнээ дагаад явж буйгаар адилтгаж болох юм. Д.Тэрбишдагва болоод Ч.Улаан нар нь МАХН-ын фигурууд мөнөөс мөн байсан ч өдгөө МАН-аар овоглож, тус намын гишүүд болчихоод буй. Бүхэл бүтэн дөрвөн жилийн турш намаа нэг ч удаа муулж байгаагүй тэд сонгууль болохоос хэдхэн сарын өмнө намаа орхиж МАН-д орсон нь олны гайхшралыг төрүүлсэн ч улстөрчийн гол зорилго нь онолоор ч, амьдрал дээр ч "улс төрийн оройд туг хатгах” аж. Тиймээс Хувьсгалт намыг анх сонгосон итгэл үнэмшил болоод Н.Энхбаяртай гар барьж, эрх мэдэл хуваалцаж байсан өнгөрсөн он жилүүд нь "улстөрч сонгуульд ялалт байгуулах гэж оролцдог” гэдгээс хямд болж таарав. Харин өчигдөр МАХН-ын хаалгыг гаднаас нь хаасан хэд, хэдэн гишүүдийн үүх, түүхийг сөхвөл, өдгөө МАН-д орсон Д.Тэрбишдагва, Ч.Улаан нартай яах аргагүй холбогдоно.
1. Тухайлбал, Онцгой байдлын Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Т.Дуламдорж:
Түүнийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын "цүнх баригч” гэдэг. Ийм тулдаа 2012 оны аравдугаар сард Онцгой байдлын Ерөнхий газрын даргаар томилогдсон гэдэг юм. Т.Дуламдорж өмнө нь Д.Тэрбишдагвын зөвлөх байсан бөгөөд хуульч мэргэжилтэй, Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөх, хэлтсийн дарга хийж байжээ. Харин Т.Дуламдорж нь Онцгой байдлын газрыг тэргүүлж байхдаа Д.Тэрбишдагвын ахыг өөрийнхөө зөвлөхөөр ажиллуулж байсан удаатай. Шинэчлэлийн Засгийн газар огцроход тэрээр "ажилгүй” болсон бөгөөд хаа хамаагүй, "Монгол шуудан” компанийн захирлаар очих гээд чадаагүй байдаг. Учир нь, "Монгол шуудан” компанийн ажилчид энэ нь намын томилгоо хийдэг газар биш гээд түүнд хаалгаараа ч шагайх эрх өгөөгүй юм.
2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга асан Д.Батмөнх нь:
Д.Тэрбишдагвыг Монгол Улсын Шадар сайд байхад нь эл албан тушаалыг хашч байсан нэгэн. Монгол Улсын Шадар сайдын шууд удирдлагад байдаг Мэргэжлийн хяналтын газрын даргыг Д.Тэрбишдагва томилсон гэсэн үг. Энэ утгаараа МАХН-ыг орхих нь зүй ёсных мэт харагдаж байгаа юм.
3. Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Д.Энхжаргал:
Мөн л Шинэчлэлийн Засгийн газарт Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар ажиллаж байх үед Шадар сайд буюу Д.Тэрбишдагвын мэдлийн томилгоонуудын нэг нь Д.Энхжаргал байсан. Түүнийг анх энэ газрын даргаар томилогдоход Д.Тэрбишдагвын эхнэрийн дүү гэх яриа гарсан ч энэ нь батлагдаагүй. Харин тэрээр Д.Тэрбишдагвын хувийн компанид олон жил ажиллаж байсан ойрын хүн нь болж таарсан юм. Мөн тэрээр Сангийн сайд асан Ч.Улаан, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нартай холбоотой тендерийн асуудалд холбогдон, АТГ-т шалгуулж байсан удаатай.
Энэ гурван хүнээр жишээлэхэд л, намаас гарах болсон итгэл үнэмшилээ янз бүрээр тайлбарлаж байгаа ч, "наймаачны ард найман хүн сундалдаг” гэдгийг л батлан харуулж буй юм. Мөн тэд Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар шиг МАН-д орох хүсэлтэй байгаагаа хэлэхээ мартсангүй.
Эх сурвалж:
www.assa.mn
Б.ШИРНЭН
Tweet
Санал болгох
2015/12/10 10:08
Шуурхай мэдээ: Н.Энхбаярыг Шадар сайдад нэр дэвшүүллээ
2015/10/29 10:33
МАХН Засгийн лайг хуваалцана шүү
2015/09/10 09:21
Мичин жилтэй “золгох” шадар сайд
2015/01/15 10:04
Чингэлтэйн нөхөн сонгуулийг намын хорооны дарга Б.Батмөнх тамгаа авч зугтан гацаажээ
2015/01/13 09:24
МХЕГ-ын дарга Д.Батмөнх ажлаа өгнө
Сэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан
Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлье!
2026/11/18
Нөөцийн мах бэлтгэх тогтолцоог шинэчилж, 10.8 мян.тн мах нөөцлөх боломж бүрдээд байна
2026/11/16
Баяннуур хотын гадаад худалдааны хэмжээ эхний гурван улиралд түүхэн дээд хэмжээнд хүрэв
2026/11/13
Ганцмод боомтоор нэвтэрсэн экспорт, импортын ачаа тээврийн хэмжээ 38 сая тонныг давлаа
2026/11/12
Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/
2026/11/11
Тавдугаар бүгд хурлыг олон улсын мэргэжилтэд анхааралдаа авна
2026/11/10
Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй
2026/11/09
Гадаадынхныг шуугиулж буй "China Haul" гэж юу вэ?
2026/11/04
Г.Занданшатар: Оюу толгойн гэрээ болон ногдол ашгийн талаар...
2026/11/04
Нийслэлийн хүүхдүүдийн 60.2 хувь нь эрт илрүүлэгт хамрагджээ
2026/11/03
Г.Занданшатар Сингапурт олон улсын хэлэлцүүлгийн үндсэн илтгэл тавив
2026/10/26
П.Баярхүү: Хуулийн өмнө дуудагдсан бол үнэн шударгаа хүлээгээд шалгуулдаг байх ёстой
2026/10/26
Францад 2,500 гаруй хүнийг баривчилжээ
2026/10/23
Суурьшлын бүсэд орж ирсэн 4 баавгайг агнаж, аюулгүй болгожээ
2026/10/20
Өндрөөс үсрэхийг завдсан өсвөр насны хүүхдийг аюулгүй буулгаж, авран хамгаалжээ
2026/10/17
Баавгайтай тэмцэхэд нэг тэрбумыг зарцуулна
2026/10/12
ОХУ АНУ-д 4.8 сая тонн дизель нийлүүлнэ
2026/10/12
Зөвшөөрөлгүйгээр үржлийн мал худалдсан этгээдийг Тагнуулын байгууллага шалгана
2026/10/05
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
2026/10/05
Бусдын амь насыг хохироож, хэргийн газраас зугтсан этгээдийг эрэн сурвалжилж, олж тогтоожээ
2026/10/01
Asia's got talent Mongolia vs Japan vs China vs Philippines
551771
Хүмүүст сөрөг мэдээлэл, мэдрэмжийг төрүүлдэг 23 биеийн хөдөлгөөн
212680
Уушгины хатгаа гэж юу вэ?
209664
Махлаг бүсгүйчүүд эргээд моодонд орж байна
209011
Шинжлэх ухаанд тайлбарлаж чадаагүй байгалийн сонин үзэгдлүүд
207004
Эмээ өвөө, эцэг эхтэйгээ ихэр мэт адилхан хүүхдүүд
206527
Витаминлаг өндөгний ороомог
206161
Үндэснийхээ хэв шинжийг агуулсан ЖИНХЭНЭ МОНГОЛ БРЭНД “MONPOWER”
206057
Miss World Mongolia 2015 тун удахгүй үндэсний ялагчаа тодруулах гэж байна
205720
Модон хонь жилийн засал
205390
50 сая төгрөгөөр өвс худалдаж авна
205145
Амар мэндийн чулуун жуух
205128
Идлэг шонхрыг хууль бусаар хил давуулахыг завджээ
205077
11 компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх санал гаргалаа
205044
Пакистан улс Save the Children байгууллагыг хаажээ
204742
ҮҮЛС БҮЖИГЛЭХ ЦАГААР...
204689
Хятад дэлхийн эдийн засагт аюул учруулж байна
204634
Дэлхийн бусад орнууд хүүхдийн баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ
203261
ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ МӨРӨӨ ГАРГАХ ЗАН ҮЙЛ
119365
Нүцгэн хүүхэн /Эротик өгүүллэг/
56752
top
Default
chuhammn
css
gsnews