|

Ц.Элбэгдорж: С.Баярцогт бол төрд гай болж байна

saikhnaa 2016/05/17 746 0

Ц.Элбэгдорж: С.Баярцогт бол төрд гай болж байна


С.Баярцогт оффшор данстай болох нь олон жилийн өмнө мэдэгдсэн ч өдгөө ямарч хариуцлага тооцоогүй байгаа юм. Эл асуудалд иргэд анхаарлаа хандуулсаар байгаа юм.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дархан-Уул аймгийн иргэдэд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж иргэдийн асуултад хариуллаа. Энэ үеэр иргэд ерөнхийлөгчөөс УИХ-ын гишүүн С.Баярцогт болон оффшор данстай хүмүүст хэрхэн хариуцлага тооцохыг асууж тодруулав.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ: "Иргэд оффшор данстай хүмүүсийн хөрөнгийг нь хурааж, хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн санал гаргаж байгаа би иргэдтэй санал нэг байна. С.Баярцогт бол төрд гай болж байна. Би түүнд сонгуульд нэр дэвшихгүй шалгуул гэж хэлсэн” гэв.


Санал болгох

Сэтгэгдэл

top