|

Засгийн газраар дахин “тогловол” хэнд ашигтай вэ

tonshuul 2015/02/05 1138 0

Засгийн газраар дахин “тогловол” хэнд ашигтай вэ

 

Тэр дөнгөж ажлаа хийж эхэлж байна. Ийм үед түүнийг огцруулах асуудал яригдаж байна гэх сонсогдов. Цагаан сарын дараагаар Засгийн газрыг огцруулахгүй л бол энэ засаг юу ч хийж чадахгүй байна, намуудтай хамтраад ч ажил хийхгүй байна гэх яриаг улстөрчид гаргах бололтой. Дахиад л биш шүү. Засгийн газрыг огцруулж "тоглох” ашиг сонирхол хэний талд байна вэ. Өмнөх засгийг ажлаа хийж чадахгүй байна гэж шүүмжилж, сөрөг хүчнийхэнхариуцлага тооцох асуудлыг хөндөж гаргасан. Ингээд дараагийн засаг гарч, Ч.Сайханбилэгт жил зургаан сарын хугацаа өгөөд томилсон. Гэвч дахин огцруулах асуудал яригдаж эхлэх нь дэндүү харамсалтай. Жилийн хугацаанд ч хэрэгжиж, үр дүнгээ өгдөггүй ажил бий. Ийм байтал улстөржүүлж, засаг унагаж тоглодог Ардчилсан намынхан алдаан дээрээ суралцаагүй юу, аль эсвэл хорьж болдоггүй зан нь тэр юм уу.

Өнгөрсөн онд буюу 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр МАН-ын 26 гишүүн нэмэх нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Цог нар Ерөнхий сайд Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газар удирдаж чадахгүй байна гэж үзэн огцруулах төслөө өргөн мэдүүлж байв. Үүнээс 14 хоногийн дараагаар Н.Алтанхуягийн танхим огцорч, шинэ Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилсон. Тухайн үедШинэчлэлийн Засгийн газар юу хийж чадаагүй вэ гэдэг үндэслэлээ тэд дараах байдлаар тайлбарлаж байлаа. Улс орны эдийн засаг бүхэлдээ хямарч, иргэдийн амьдралд хүндэрсэн. Ийм үед гүйцэтгэх засаглал гараа хумхиад сууж буйтай яг адил байдлыг үзүүлж, хийсэн ажил нь үр дүнгээ өгөөгүй. Засгийн газрын алдаатай бодлогын илрэл нь эдийн засгийн өсөлт 6.3 хувь болтлоо буурсан явдал байв. Засаг удирдах хоёр жилийн хугацаандаа эдийн засгийн өсөлтийг 2.7 дахин унагаж, эдийн засагхүндэрсэн.

Монгол Улс өрийн дарамтад орсон. Өрийн хэмжээ 5.8 их наядаар нэмэгдэв. 2013 онд зөвхөн Чингис бондын хүүгийн төлбөрт 98.9 тэрбум төгрөг төлсөн нь 1990 оноос хойшхи үе үеийн Засгийн газрын авч ашигласан зээлийн нэг жилийн хүүгийн төлбөрөөс 3.1 дахин их болж өслөө. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт 2014 оны эхний найман сарын байдлаар 627.2 сая ам.доллар болсон нь 2012 оны найман сартай харьцуулахад 5.4 дахин буурсан үзүүлэлттэй гарсан.Засгийн газар хууль зөрчиж 2014 оны есдүгээр сарын 18-ны 293 дугаар тогтоолоор Хөгжлийн банкинд Засгийн газрын үнэт цаасыг худалдаж авах зөвшөөрөл олгож, өр тавьж авсан бондын хөрөнгийг төсвийн алдагдал нөхөх зорилгоор зарцуулсан нь Н.Алтанхуягийг огцруулах хангалттай үндэслэл гэж Ардын намынхан гаргаж тавив.

Хэдийгээр тэд гаргаж тавьсан ч, огцруулах цаг мөчид Ардчилсан нам дотроо ойлголцолд хүрч чадаагүй. Өөрөөрхэлбэл тэд Н.Алтанхуягаа огцруулсан гэсэн үг. Тухайн үед хуралдаа ч харагдаагүй шонхорууд, хуралд сууж, санал өгөхийг хүсэхгүй байгаагаа мэдэгдсэн АН-ын гишүүд. Тэд бүгд тухайн үед намын дарга байсан хүнээ дэмжээгүй.

Ч.Сайханбилэгийн хувьд сан хөмрөг нь хоосорсон, хүндхэн эдийн засагтай Засгийн газрыг жил зургаан сарын хугацаанд удирдахаар томилогдсон. Шинэчлэлийн Засгийн газрын "Эзэн-100” хөтөлбөр нь ч үр дүнгээ өгөөгүй, бондын зарцуулалт нь үр ашиггүй зүйлд зарцуулагдсан, их хэмжээний өртэй ийм байдлыг тэр өөрчлөх алхмуудыг хийж эхэлсэн. Үүнийгээхийхээ ч мэдэгдэж, эдийн засаг хүндэрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байсан Н.Алтанхуягийн хажууд, байгаа байдлыг бодитойгоор нь хэлж чадсан.Бид энэ засгийг юу хийхийг харж, үр дүнг хүлээх хэрэгтэй байна. Тогтвортой ажиллах боломжоор хангах, улстөржиж "тоглоод” байвал хэн хожих вэ, улстөрчид л хожино. Хэн хохирох уу, ард түмэн л хохирно. Үүнийгзөвөөр бодож тунгаачих хүн энэ улстөрчид дунд алга уу.

Ц.Гэрэл

Санал болгох

Сэтгэгдэл

top