|

Үнэхээр том дээрэм хиймээр байвал Монгол банкинд ажилд ор!

saikhnaa 2016/04/09 875 0

1910

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал гээч эрхэм Монгол улсад 1 ам доллар 1340 төгрөгийн ханштай, 4 тэрбум ам долларын валютын нөөцтэй байхад Монголбанкийг хүлээж авсан билээ. Тэгвэл эдүгээ ам доллар 2255 төгрөг болтлоо өсчихөөд байж байна. Уг нь энэ эр ам.доллар 2000 хүрвэл огцорно гээд байсан. Гэтэл одоо болохоор юу ч болоогүй юм шиг суудаг нь гайхалтай. Н.Золжаргал  Хонгконг улсад 5 одтой Адимралити буудалд, Сингапурт мөн 5 одтой Орентал зочид буудалд буужээ. Ингэхдээ зөвхөн зочид буудлын урьдчилгаанд 12,393,138.22 төгрөг төлсөн байх юм.
Урьдчилгаа  20-50 хувь гэж тооцоод үзвэл ихэнх ажлын айлчлал дээд тал нь долоо хоног.
Тэгвэл Монгол Банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал 5 одтой буудалд нэг шөнө 4 сая төгрөгөөр нойрсоод сэрдэг гэсэн үг.

Мөн Монгол банкны ерөнхийлөгч санхүүгийн буцалтгүй тусламж хэмээн ажилчиддаа их хэмжээний мөнгө олгосон тухай баримтыг Шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл дэлгэжээ.

Монгол Банкны тухай хуулиар иргэн, хуулийн этгээдэд санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлэхийг хориглосон байдаг аж.

Тэрбээр Б.Цогтгэрэл "Банк дээрэмдсэн ах дүү 2, болон бусад дээрэмчдэд хэлэхэд та нар бол дээрэм хийх гэж хөөрхий зүгээр л гурилддаг юм байна.
Үнэхээр том дээрэм хиймээр байвал Монгол банкинд ажил ор!” хэмээн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

1907 1908 1909

Fact.mn У.Сайхан

Санал болгох

Сэтгэгдэл

top