|

Өршөөлийн аян 9 дүгээр сарыг хүртэл үргэлжилнэ

saikhnaa 2016/04/09 833 0

Өршөөлийн аян 9 дүгээр сарыг хүртэл үргэлжилнэ

БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албанаас хууль бусаар оршин сууж байгаад сайн дураараа нутаг буцаж буй гадаадын иргэдэд өршөөл үзүүлэх аян эхлүүлсэн талаар тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээлж байна.

Энэ сарын 1-нээс 9 дүгээр сарын 30-ныг хүртэл явуулах аяны хүрээнд сайн дураараа нутаг буцаж буй тохиолдолд визний хугацаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугч гадаадын иргэдийн БНСУ-ын хилээр дахин орж ирэх хоригоос чөлөөлөх /өмнө нь хоёр жилийн хугацаанд тус улсын хилээр нэвтрэхийг хориглодог байсан/, хууль бусаар оршин сууж байсан гадаадын иргэн ба ажил олгогчид хүлээлгэх хуулийн хариуцлагаас чөлөөлөх, түр саатуулах байранд хорихгүйгээр чөлөөтэй хилээр буцаах зэрэг өршөөл үзүүлэх юм байна. Мөн эх орондоо буцсаны дараа БНСУ-ын ЭСЯ-наас холбогдох визийг журмын дагуу авч дахин тус улсад ирэх боломж олгох аж. Энэ нь өөр хүний бичиг баримтаар орж ирсэн иргэдэд үйлчлэх бөгөөд харин гэмт хэрэгт холбогдсон гадаадын иргэдэд үйлчлэхгүй юм байна.

 Сайн дураар нутаг буцаж буй гадаадын иргэн тухайн өдрийн буцах онгоцны тийз, гадаад паспорт болон аялал жуулчлалын баримт бичигтэй цагаачлалын албанд хандан мэдүүлгээ өгсний дараа эх орондоо буцах боломжтой болно. Харин өөр хүний гадаад паспортаар БНСУ-д ирсэн зэрэг баримт бичгийн зорчилтэй иргэдийн мэдүүлгийг шалгахад цаг орж байгаа тул эх орондоо буцахаас 3 хоногийн өмнө нисэх буудал болон цагаачлалын албантай урьдчилан холбоо барихыг сануулж байгаа аж. Бусад дэлгэрэнгүй мэдээллийг тус улс дахь Гадаад иргэдийн мэдээллийн нэгдсэн лавлах болох 1345, мөн цагаачлалын албаны бусад бүх газар нэгжээс тодруулах боломжтой юм байна. 

Дээр дурьдсан өршөөлийн аянтай зэрэгцүүлэн баривчилгааны ажиллагааг идэвхжүүлэх бөгөөд баригдсан гадаадын иргэдийг албадан гаргаж, БНСУ-д дахин нэвтрэх эрхийг нь 5 жил хүртэл хязгаарлахыг мөн анхааруулжээ. Визний хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугч гадаадын иргэдэд ажил олгосон аж ахуйн нэгжүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна торгуулийн хэмжээг өсгөх юм байна.

 http://www.uls.mn/10002470#sthash.RoGzEMcI.dpuf

- See more at: http://www.uls.mn/10002470#sthash.RoGzEMcI.dpuf

Санал болгох

Сэтгэгдэл

top