|

Хоёр зуун доллар /өгүүллэг/

saikhnaa 2016/04/07 4518 0

Нар ээсэн зуны дулаахан өдөр биш. Харин жавар тасхийн тачигнасан өвлийн хүйтэн үдэш тэр бид хоёр анх танилцсан юм. Төв цэнгэлдэхийн хажууд байдаг Хурдын байрны үүдээр гэр лүүгээ харих санаатай өнгөрч явтал тэр охин гэнэт гараад ирсэн юм л даа. Рапид харшийн хашааны хаалгаар хэн нэгэнд голдоо ортол гомдсон бололтой усан нүдэлсээр гарч ирээд такси барих гэж гараа савчин зогссон тэр амьтныг хараад миний өрөвч зөөлөн сэтгэл минь дэндүү ихээр хөдөлсөн учраас л би түүн дээр явж очсон юм.

-           Чи зүгээр үү. Юу болоо вэ. Энэ хавийн айлууд ихэнх нь амьдралын бололцоотой, машин тэрэгтэй хүмүүс байдаг болохоор энүүгээр такси ховорхон явдаг юм. Нэлээн хэдэн минут зогсох хэрэгтэй болно доо.

-           Тийм үү. Тэгвэл яаж гэртээ харьдаг юм билээ. Ядаж байхад өнөөдөр гадаа яасан хүйтэн байна аа тээ

 

-           Өө тэр нэг такси гараад ирлээ. Ашгүй. Чи хаа хүрэх юм бэ. Хоёулаа энэнд суугаад хамт явчихъя гэж хэлж байхдаа би дотроо энэ хөөрхөн

охинтой нэг таксинд суух завшаан тохиолдлоо хэмээн учиргүй их сэтгэл догдолж билээ.

 

Ингэж Зулаа бид хоёр анх танилцсан юм. Халаасандаа таван зуухан төгрөгтэй мөртлөө том зориг гарган такси барих гэж уйлан зогссон тэр амьтныг маш ихээр өрөвдөж, хайр минь хүрч билээ.

Би түүнийг нэгдүгээр хороололд гэрийнх нь гадаа хүргэж өгч. Бид хоёр өвлийн хүйтэн шөнө хүйтэн м-си-эс ууж, цэл хүйтэн мөхөөлдөс идэж, түүнд тохиолдсон гунигт түүхийг сонсон тэр үдшийг Зулаагийн орцонд өнгөрүүлсэн дээ.

Харин одоо бол жинхнээсээ нар ээсэн зуны нэгэн сонгодог, сайхан өдөр. Энэ өдөр Зулаа ээжийнхээ гадаадаас авчирж өгсөн дэгжин юбка, өндөр үнээр худалдаж авсан чамин туфлиэ өмсөөд мөрөн дээрх бөндгөрөө будаж будаж гэрээс гарлаа. Тэгээд дотно найз Чимгээ рүүгээ залгасан боловч Чимгээгийн утас холбогдох боломжгүй байв. Ингээд юу хийж, яахаа мэдэхгүй Сентрал Тауэрийн урд очиж мөстэй көөк шимсэн шиг жаал суулаа. Гэтэл гэнэт хажууд нь нэг тийм, юу ч гэмээр юм дээ. Нүд хөмсөг болсон, өндөр тэвхийсэн биетэй сайхан залуу ирж суулаа шүү.

-           Сайн уу

-           Сайн

 

-           Энд ганцаархнаа юу хийж суугаа юм. Найз залуугаа хүлээж суугаа юм уу

 

-           Үгүй. Би найз залуугүй. Юу яриад байгаан

 

-           Тийм үү. Тэгвэл би чиний найз залуу чинь болж болох уу

 

-           Хүүе ээ. Юун аймаар шулуухан юм бэ. Хэ хэ

 

-           Ха ха. Уучлаарай. Гэхдээ нялуунаас шулуун гэдэг биз дээ. Намайг Тэмүжин гэдэг

 

-           Зулаа гэдэг

 

-           Хамтдаа жоохон алхах уу

 

Хотын төвийн нэгэн жижгэвтэр кафе. Нүд хөмсөг болсон өндөр сайхан биетэй, царайлаг залуу өөрөөсөө намхан нуруутай дэгжин, хөөрхөн охинтой их л хөгжилтэйгээр юм ярьж суулаа.

-           Тийм үү. Ямар хөгжилтэй юм бэ. Чи нээрээ үнэн хөгжилтэй залуу байна шүү. Тэгээд цааш нь ярь л даа. Яасан яасан гэнэ ээ

-           Тэгээд яахав дээ. Нөгөө тэнэг цагдааг манай аав том хүн юм болохоороо дарга руу нь утасдаад ёстой болгож тавьсан. Ха ха ха

 

-           Тийм үү. Танай аав чинь юу хийдэг юм бэ.

 

-           Бизнес хийдэг. За энэ ч яахав. Чи надад үнэхээр таалагдаж байна. Би яг чам шиг ийм даруухан охинтой танилцах юм сан гэж эртнээс бодож байсан юм

 

-           Хүүе яанаа. Би тийм даруухан харагдаж байна уу

 

-           Чиний үеийн охидууд хэтэрхий шулуухан, ичиж зовохыг мэддэггүй болчихсон юм шиг надад санагддаг юм. Гэтэл чи тийм биш. Эсрэгээрээ их даруухан. Хамгийн гол нь хайр булаам хөөрхөн охин юм аа. Би чамайг хайраа гэж дуудаж болно биз дээ

 

-           За л даа. Юун аймаар шулуухан юм бэ

 

-           Эрэгтэй хүн нялуунаас шулуун нь дээр байдаг юм аа. Харин эмэгтэй хүн бол цэвэр ичимтгий, даруухан байсандаа зүгээр шүү дээ. Ингэхэд хоёулаа эндээс гараад хаачих уу

 

Энэ шөнө дөнгөж хорь хүрч яваа Зулаа охин Тэмүжин хэмээх хэдхэн цагийн өмнө танилцсан, сайн танихгүй энэ новшийн залуутай үдшийг зугаатай нь аргагүй өнгөрөөлөө. Тэмүжин Зулаагийн анхны хайр нь байлаа.

 

Нэгдүгээр хорооллын есөн давхар байрны орц. Өвлийн хүйтэн шөнө. Хуучны орон сууцны барилгуудын орц хонгил ямар дулаахан, бүрэн халаалттай байна гэж түүхэнд байх юм биш. Зулаа бид хоёр хэчнээн даарч байсан ч бие биендээ шигдэн наалдаж суучихаад түүний гунигт хайрын түүхийг сонсонгоо хүйтэн мөхөөлдөс идэж, м-си-эс ууж, амьхандаа их л амь нэгтэйгээр тэр шөнийг өнгөрүүлж билээ. Ямар сайхан аз жаргалтай шөнө байсан гээч.

Тэрний минь тормолзсон хөөрхөн нүд. Тас хар хөмсөг. Тэрнээс минь хамар цоргиулан ханхлах будаг шунхны тансаг үнэр. Шараар будсан урт үс. Үснээс нь хүртэл ямар гоё үнэр ханхалдаг байсан гээч. Миний анхны хайр минь чи байсан шүү дээ Зулаа. Чи яагаад намайг орхичихсон юм бэ.

-           Чи тэгээд жирэмсэн юм уу. Хэдэн сартай юм бэ

 

-           Одоо гурван сар гарантай болчихсон. Өөрт нь хэлсэн чинь Юугаа хуцаад байгаан. Эртхэн наадхаа авахуулаарай. Би том айлын хүүхэд. Битгий аав ээжийн минь нэр төрд сэв суулгачихаарай гэж хэлсэн.

Хмм. Би гэж нэг тэнэг амьтан энэ үед сэтгэл дотроо яаж хэдэн цаас олж Зулаагийн хүүхдийг авахуулдаг юм билээ. Яаж тус болж, амьдралыг нь авардаг юм билээ хэмээн амьхандаа нууцхан шаналж сууснаа одоо бодохоор бүр дургүй хүрч байна, муу тэнэг охин.

-           Байна уу. Зулаа би Учрал байна аа. Найз нь англид байдаг эгчээсээ зуун доллар гуйгаад авчихлаа. Сая банкнаас мөнгөө авчихаад одоо танайх руу такси бариад явж байна. Найз нь бас нэг хувийн эмнэлгээр ороод эмчтэй нь ярьчихлаа. Их сайхан зантай эгч байна лээ. Үдээс хойш дагуулаад хүрээд ир гэсэн. Хоёулаа очоод үзэх үү яах уу

 

-           За тэгье ээ. Би хувцсаа өмсөөд гараад очъё

Зулаагийн гэрээс холгүйхэн аравдугаар хороололд байрлах эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэг. Эмч нь их сайхан зантай, бас их туршлагатай. Хүний зовлонг сайн ойлгодог. Их сайн эгч байсан юм шүү. Надаас ердөө гучхан мянган төгрөг аваад Ингэж томорчихсон хүүхэд дээр аборт хийсний дараа хүндрэл гарч магадгүй шүү. Миний дүү найз охиноо сайн харж, халамжлаарай. Болохгүй бол та хоёр дулаахан, тохилог амралтанд очоод ганц хоёр хоног найз охиноо амраахгүй юу даа. Эгч нь чамаас илүү авахгүй. Миний дүү наад мөнгөө найз охиндоо зориул  гэж хэлж билээ.

Ингээд би гэж нэг арчаагүй, өрөвчхөн, хүн чанартай амьтан нүүрээ ахин дахин ширлэж, хүний нутагт хараар ажиллан зовж яваа муу эгчийгээ уурлуулан байж дахин зуун доллар нэмж аваад Зулаагаа дагуулан Тэрэлжийн ойролцоо нэг аятайхан амралтанд очин бүтэн хоёр хоног ёстой нэг жаргалаа эдэлсэн юм. Жаргалаа эдэлсэн гэхээрээ би Зулаатай унтсан гэсэн үг биш шүү. Учир нь би түүнийгээ хэчнээн их хүсэмжилж байсан ч гэсэн хүндхэн мэс ажилбар хийлгэсэн хайрыгаа хайрлаж өрөвдөөд хүний урманд тийм юм болоогүй юм.

Зулааг буузанд дуртай гэхээр нь ахин дахин хонины махан бууз захиалж идээд л. Эмийн сангаас гучин хэдэн мянгаар авсан үнэтэй эмээ Зулааг Уухгүй гэж дургүйцээд байхад нь Чиний эрүүл мэндийн төлөө шүү дээ хэмээн ятгасаар байж хүчээр шахуу уулгаад л. Орон дээр зэрэгцэж хэвтээд Фэйшн ТВ үзээд л. Хэзээ ч мартагдахын аргагүй хоёр хоног.

-           Учралаа. Чи үнэхээр сайн залуу юм аа. Чам шиг залуучууд ховор байдаг нь харамсалтай. Би Тэмүжинд голдоо ортлоо гомдсон. Тэр муутай дахиж харьцах ч үгүй. Надад одоо чи минь байхад болно. Чи намайг хүсч байна уу. Надтай секс хиймээр байна уу

 

-           Юу гэсэн үг вэ Зулаа. Дөнгөж аборт хийлгэчихээд ганц ч хоноогүй байж яаж болдог юм бэ. Дараа болъё. Тэр нь дээр байх

 

-           Зүгээр ээ. Санаа зоволтгүй. Миний хайраа чи өмнө нь эмэгтэй хүнтэй унтаж үзээгүй байх аа тээ. Алив хайр нь чамд зааж өгье

Ингэж хэлээд уруул дээр минь үнсэх үед би гэдэг хүн ёстой нөгөө Болдын дуун дээр дуулдаг шиг дээшээ тэнгэр лүү нисэх мэт болж билээ. Ямар сайхан мэдрэмж. Ямар халуухан байсан гээч. Миний сэрэл мэдрэмж дээд цэгтээ тултал хөдөлж байсан ч хүн чанар минь дийлээд би түүнийгээ намайг оролдохыг нь болиулж билээ. Тэгээд тэр шөнө бид хоёр зүгээр сайхан тас тэврэлдээд нам унтацгаасан юм. Зулаа ч яахав ядарсандаа болоод нам унтчихсан. Харин би шөнөжингөө түүнийхээ үргэлж сайхан үнэр ханхалж байдаг үсийг нь үнэрлээд л. Үе үе том зориг гарган мөөмөнд нь хуруугаа хүргэж үзээд л. Тэгснээ түүнийгээ сэрчих бий вий хэмээн болгоомжлоод л, муу янхан.

Энэ цагаас хойш долоо ч хонолгүй Зулаа утсаа авахаа болиод надаас зугатааж эхэллээ. Арга ядаад олж уулзах санаатай гэрийнх нь үүдэнд очтол тэр минь лексус тав дал жийп хөлөглөсөн нэг ах хүүтэй хамт их л дотно гэрээсээ гарч ирснээ намайг харангуутаа зогтуслаа. Тэгснээ нөгөө ах хүүгээ Та машиндаа сууж байгаарай. Энэ манай ангийн банди байгаа юм. Надаас мөнгө зээлэх гэж ирсэн юм гэж ичихгүй худлаа буудаад намайг дагуулан холхон очоод ингэж хэллээ

-           Миний төлөө хийсэн бүхнийг чинь би хэзээ ч мартахгүй. Дурсаж явах болно. Чи бол сайн залуу. Үнэхээр алт шиг ховор хүн. Гэхдээ чи намайг зөвөөр ойлгоорой. Би энэ ах хүүтэй уржигдар нэг бааранд дискодож байгаад танилцсан юм. Би бусад охидуудтай адилхан гоё юм эдэлж хэрэглэж, машин тэрэг унаж сайхан амьдармаар байна. Одоо бид хоёр Тэрэлж рүү амралтанд явах гэж байгаан. Май. Сэжиг авахуулахгүйн тулд чамд энэ мөнгийг зориуд нүдэн дээр нь гаргаад өгчихье. Энэ хоёр зуун доллар. За баяртай

Ингэж хэлээд тэр лексус тав дал жийпэнд суугаад яваад өгсөн дөө. Ичихгүй машиныхаа хаалгыг онгойлгоод суух үедээ зориуд над руу хараад Учралаа чи тэгээд удаахгүй буцааж өгөөрэй за юу. Би хоёр гурав хоног хичээлдээ очихгүй байх шүү. Багшид намайг өвчтэй байгаа гээд хэлчихээрэй гэж хэлсэн юм даа. Өөдгүй охин.

Тэгсэн ч гэсэн хайр нь чамайгаа. Чамтай хамт өнгөрүүлсэн мөчүүдээ. Чиний үсний үнэрийг. Чиний цорын ганц үнсэлтийг хэзээ ч мартахгүй. Яагаад гэвэл би хүн чанартай, алт шиг ховор, тэнэг амьтан юм чинь дээ.

 

Зохиогч: Оюутан байхад надтай цуг нэг хөвгүүн сурдаг байлаа. Даруухан, томоотой. Бас хүний мөс чанар сайтай тэр андад минь тохиолдсон бодит үйл явдлаас сэдэвлэн энэ өгүүллэгийг бичлээ. Эмэгтэйчүүд эрчүүд та нар хуурамч шүү дээ хэмээн ярилцацгаана. Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ гэсэн үг хүртэл байдаг байх аа. Гэвч орчин цагт эр хүнд биш. Эмэгтэй хүнд итгэхэд бэрх болсон гэдгийг уншигч та энэ өгүүллэгээс уншиж мэдэрсэн биз ээ. Уг нь би монголынхоо охид бүсгүйчүүдийг зөв ёс суртахуунтай. Зөв хүмүүс байгаасай гэж хүсдэг. Гэвч өдөр ирэх тусам монгол охид бүсгүйчүүдийн маань талаар хүн үнэмшихэд бэрх яриа хөөрөө олон сонсогддог болж дээ. Интернэт орчин дах монгол охидын илэн далангүй зургууд ч гэсэн нэг зүйлийг хэлээд байх шиг.

Санал болгох

Сэтгэгдэл

top