|

Эрдэнэтийн Дэнж-Говил багийн 5.62 км замын ажил ирэх сарын 15-нд эхэлнэ

saikhnaa 2016/03/28 890 0

Эрдэнэтийн Дэнж-Говил багийн 5.62 км замын ажил ирэх сарын 15-нд эхэлнэ

 

Энэ жилийн зам барилгын ажлыг ирэх сарын 15-нд орон даяар нэгэн зэрэг эхлүүлнэ. Энэ жил авто замын салбарт Хөгжлийн банк, улсын төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийт 14 чиглэлийн 1033.15 км автозамын ажил хийгдэнэ. Мөн гурван байршилд 912.4 метр урт гүүрийн барилгын ажил энэ онд эхэлнэ. 

 

Эдгээрээс 11 чиглэлийн 760.25 км зам, гурван гүүрийн барилгын ажил он дамжин хэрэгжих аж.

 

Улсын төсвийн хөрөнгөөр Эрдэнэтийн Дэнж-Говил багийн 5.62 км, Хэнтий аймгийн Баянмөнх сумын Хэрлэн голын гүүр 217.2 метр урт төмөр бетон гүүр, Улаанбаатар Хөшгийн хөндийн Олон улсын нисэх буудал чиглэлийн 21 км хурдны зам, Дорноговь аймгийн Өргөн сумын 18,25 км хатуу хучилттай авто замыг барьж, ажлын явц нийтдээ 70-аас дээш хувьтай явж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top