|

21 аймгийн байгаль орчны газарт камер, дрон хүлээлгэн өгчээ

saikhnaa 2016/03/25 736 0

21 аймгийн байгаль орчны газарт камер, дрон хүлээлгэн өгчээ

 

БОНХАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр  хамтран хэрэгжүүлж буй "Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай  газар нутгийн сүлжээ” болон "тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” төслүүдийн газар нутаг болох Дорнод, Хэнтий, Увс, Дорноговь аймгуудын БОАЖГ-т, Хан хэнтийн ДЦГ-ын Хамгаалалтын захиргаанд, Их нартын БНГ-ын хамгаалалтын захиргаанд тус тус судалгааны ажлыг дэмжих зорилгоор "Нисдэг камер буюу Дрон”-ыг БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг хүлээлгэн өглөө.

Энэхүү багаж хэрэгсэл нь судалгаа, шинжилгээ, мониторингийн ажлыг хөнгөвчилж, байгаль орчны хяналтыг сайжруулахад цаг хугацаа, төсөв мөнгө хэмнэгдэж менежментийн үр ашигыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах юм.

Эх сурвалж: БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

Санал болгох

Сэтгэгдэл

top