|

Яруу найрагч Х.Тэргэл: Ичих булчирхайгүй хулгайч “Хувьсал”-ынхан

saikhnaa 2016/03/23 814 0

Яруу найрагч Х.Тэргэл: Ичих булчирхайгүй хулгайч “Хувьсал”-ынхан

 

"Хувьсал” продакшны бүтээсэн "Зүрхээр наадагч” кино үзэгчдээс тухайн үедээ  өндөр үнэлгээ авсан.  Тухайн  ондоо  хамгийн их орлого олсон киноны нэгээр  хүртэл шалгарч байв. Гэвч энэхүү кинотой  холбоотой нэгэн хачирхалтай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарч эхэлсэн. Тодруулбал яруу найрагч Хулганай гуайн дөрвөн хүүхдийн нэрийг тус бүтээлд хууль бусаар ашиглаж, бичсэн шүлгийг нь иш татан "Зүрхээр наадагч” бүтээлд оруулсан нь яруу найрагч Х.Тэргэлийн ундууцлыг хүргэжээ. Яруу найрагч бүсгүй энэ тухайгаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан удаа дараа илэрхийлэх болсон билээ. Тэгвэл  "Цензургүй яриа” нэвтрүүлэгт өчигдөр "Хувьсал” продакшны жүжигчин Д.Ганцэцэг оролцож "Зүрхээр наадагч” киноныхоо шүлгийн дөрвөн мөртийг Ганчимэг бичсэн гэж дахин баталгаажуулж хэлжээ. Үүнд яруу найрагч Х.Тэргэл дахин бухимдаж өөрийн фэйсбүүк хуудаснаа ийн бичжээ.

Яруу найрагч Х.Тэргэл: Ичих булчирхайгүй хулгайч “Хувьсал”-ынхан

 

"ХУВЬСАЛ” продакшны жүжигчин Ганцэцэг "Цензургүй яриа” нэвтрүүлэгт оржээ. Ингэхдээ "Зүрхээр наадагч” хэмээх киноныхоо

ЭРХЭС ТЭНГЭРТ
ТЭРГЭЛ САРАН
ЯЛГУУН САЙХНААР
ЭНХЖИН МАНДМОЙ гэсэн дөрвөн мөртийг Ганчимэг бичсэн гэж дахин баталгаажуулж хэллээ.

Энэ шүлгийг миний аав Дарьзавын Хулганай дөрвөн хүүхдэдээ зориулан бичсэн шүү. Бүхэл бүтэн хүний дөрвөн мөртийг хулгайлж би, бид бичсэн гэж цээжээ дэлдчихээд ганц ч удаа ядаж уучлаарай гэж хэлээгүй атлаа ингэж ичгүүргүй худлаа ярьж ичих нүүрээ элгэндээ наах муухай шүү.

Эцгийн минь бичсэнийг өөрсдөө бичсэн гэж гүрийгээд, дөрвийн дөрвөн ах дүүсийг минь нийгмийн шаар шавхруу болж харагдуулчихаад бүтэн жилийн турш өчнөөн залгахад, тэр ч бүү хэл надаас байтугай үнэн мөнийг олох гэсэн сонин хэвлэлийнхнээс хэн нь ч утсаа авахгүй зугтааж байсан улс. Бүүр цаашлаад шүүх хурлаасаа ч олон удаа зугтаж, албадан авчруулсан хүмүүс, та нар яаж ичихгүй Эмэгтэй хүн ш дээ бид ч гэх шиг солиорч чадна вэ?!?

Шүүхээр тогтоогдох гээд явж байгаа асуудал шүү. Та нар удаа дараалан доромжлоод байгаа шүү. Миний эцэг авснаас босоод заргалдаж чадахгүй ч би амьд байгаа шүү. Хүний жудагтай амьдраарай. Хүнд ядаж ичих нүүр хэрэгтэй шүү. Худлаа ярьж буй чинь мэдэгдээд, сандарч тэвдээд гөлөлзөөд яасан их сандарч байнаа. Үнэхээр үнэн байсан бол сандрах хэрэг юу байх вэ?!?!

Чиний эцгийн зохиосон номыг Балдан гэгч нөхөр би зохиосон юмаа гээд яриад бичээд явж байвал чи алгаа ташаад суух болов уу?!?! Үгүй л байх даа….

Уучлаарай гэж ядаж хэлж чадахгүй бол ядаж мэдэхгүй гэж хэлээд суусан нь дээр байдаг юм ш дээ.

Миний эцгээрээ ганц бахархдаг нандин бахархалт зүйл минь юм шүү. Хулгай хар мөртэй шүү хүүхнүүд ээ.
Ганцэцэгийг зовлон үзсэн арай ухаалаг бүсгүй гэж хүндэлж явсансан. Арай ийм ичих нүүргүй амьтан гэж санасангүй ээ, урам хугарав.

АМЬДДАА БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛА ГЭДЭГ ШҮЛГИЙГ АШИГЛАДАГ ГЭЖ СОЛИОРЧЭЭ….

Чи энэ шүлгээ би эсвэл Ганчимэг бичсээн гээд нэг ашиглах гээд үз дээ?!?! Ядаж харьцуулаад ярих зүйлээ ч мэдэхгүй байх чинь тун чиг өрөвдөлтэй санагдлаа.

Гол нь миний аавын бичсэн энэ дөрвөн мөртийг ард түмэн бүгд мэдэхгүйгээрээ ялгаатай юмаа. Миний аав яруу найрагч хүн биш ээ.?!?!? Тийм болохоор нь ч та нар хулгайлж өөрсдийн болгочихоод гүрийж гөлдийгөөд тэр ч бүү хэл ашиг олчихоод дэвхцэж байгаа. Одоо больчихвол яасан юм бэ хулгайч хүүхнүүд ээ.

Одоо байтлаа хулгайлаад ханахгүй намайг новшийн амьтан болгож олон түмэнд харуулахыг хүсчээ дээ энэ хулгайч нар.
Үнэн хэзээд ялна шүү, харин цаг хугацаа ордог юм даа.

ҮНЭХЭЭР ЭНЭ ХҮМҮҮС ХУЛГАЙ ХИЙГЭЭГҮЙ НЬ ҮНЭН ЮМ БОЛ ЯАГААД НАДААС, ЦААШЛААД ШҮҮХЭЭС УДАА ДАРАА ЗУГТААСАН ЮМ БЭ?!?!
САНААНДГҮЙ, МЭДЭЭГҮЙ МИНИЙ ААВЫН БИЧСЭНИЙГ АШИГЛАЧИХСАН ЮМ БОЛ ККК, ОДОО МЭДЧИХЛЭЭ, ТЭГСЭН Ч БҮТЭН ЖИЛ ЗУГТСААР ЗУГТСААР ЯВНА ВЭ?!? БҮХИЙ Л НАСААРАА ҮНЭНЭЭС ЗУГТАЖ ЧАДАХ УУ ДАА ТЭГЭЭД.

ХУЛГАЙЛААГҮЙ НЬ ҮНЭН ЮМ БОЛ?!? ЗУГТАХ, ШҮҮХ ХУРЛЫГ УДАА ДАРАА ХОЙШЛУУЛАХ ЯМАР ХЭРЭГ БАЙНА?!?

ХУЛГАЙ ХИЙЖ УРЛАГ СОЁЛЫГ ХӨГЖҮҮЛДЭГГҮЙ ЮМ.
ХУЛГАЙД ЮМАА АЛДСАН НЬ ЖИГШИГДЭЖ, ХУЛГАЙЧ НАР НЬ ӨРӨВДҮҮЛЖ СУУДАГГҮЙ ЮМ АА.

Яруу найрагч Хулганайн Тэргэл Чикаго хот


Санал болгох

Сэтгэгдэл

top