удирдлагууд А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө.
Тус ангийн захирагч, хурандаа
Ө.Эрдэнэ-Очир хэлэхдээ "Матадын 8 дугаар морьт дивиз хэмээн алдаршсан
тус анги БНМАУ-ын Маршал Г.Дэмидийн санаачилгаар 1936 онд Дорнод аймгийн
Матад сумын нутагт тулгын чулуугаа тулснаас хойш 80 жилийн түүхт
ойтойгоо золгож байна.
Манай анги 1939 оны Халхын голын
байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайд оролцож, баатарлаг гарамгай гавьяа
байгуулан, эгнээнээсээ 4 баатар төрүүлсэн дайчин замналтай билээ.
Алдар түүхт ангийнхаа хойчийг
залгамжлан, үйл хэргийг нь үргэлжлүүлж яваа бид төр засаг, цэргийн дээд
командлалын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, даян дэлхийд энхийг сахиулах
эрхэм үйлст хүчин зүтгэж, аймаг орон нутгийн хөгжил цэцэглэлт, бүтээн
байгуулалтын ажилд гар бие оролцон олон арван амжилт бүтээлээр түүхт
ойтойгоо золгож байгаадаа баяртай байна" гэсэн юм.
Мөн энэ өдөр Зэвсэгт хүчний 186 дугаар
ангийг Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор
шагнасан баярт үйл явдал тохиолоо. Энэ үеэр тус ангийн албан
хаагчид цэргийн ёслолын жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолтыг
нутгийн зон олондоо үзүүлж сонирхуулсан юм.