|

ХҮН-ыг хэн удирдах вэ

saikhnaa 2016/03/18 643 0

ХҮН-ыг хэн удирдах вэ

 

Б.Найдалааг  "Хөдөлмөрийн үндэсний нам”-ын даргаар бүртгүүлэх тухай хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ. Уг асуудлыг шийдэх шүүх хурал өнөөдөр 11:00 цагаас Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимд болно.

 

ХҮН-ынхан хоёр хуваагдаж, хоёр даргатай болоод буй. Тус намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Доржханд, дэд дарга Б.Найдалаа тэргүүтэй хүмүүс энэ сарын эхээр хуралдсан. Тэд ХҮН-ын дарга С.Ганбаатарыг огцруулж, Б.Найдалааг тэргүүнээрээ сонгоод буй юм.

 

Тэгвэл ХҮН-ынхан С.Ганбаатарыг огцруулаагүй хэмээн мэдэгдэж, Б.Найдалааг сонгосон хурлыг албан бус гэсэн тайлбарыг өгсөн. 

 

Ийн хоёр даргатай болоод буй шинэхэн улс төрийн хүчин ХҮН-ын даргын асуудлыг өнөөдөр Улсын дээд шүүх нэг тийш нь болгох нь ээ. 

 

В.Бат

Санал болгох

Сэтгэгдэл

top