|

“Сум хөгжүүлэх сан”-гаас 122 тэрбум төгрөгийн зээл олгожээ

saikhnaa 2016/03/17 794 0

“Сум хөгжүүлэх сан”-гаас 122 тэрбум төгрөгийн зээл олгожээ

 

Засгийн газраас "Сум хөгжүүлэх сан"-ийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ыг баталж, анх 2011 онд 24 тэрбум төгрөгийг улсын төсвөөс тус санд суулгаж байжээ.

 

Сумдад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор уг санг байгуулсан аж.


Өнгөрсөн хугацаанд тус сангаас 122 тэрбум 653 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 23 181 аж ахуйн нэгж, иргэнд олгожээ. Үүний үр дүнд 9272 шинэ үйлдвэр байгуулагдаж, 13 909 үйлдвэр өргөтгөж, 32 907 шинэ ажлын байр нэмэгдэж, 20 605 ажлын байр хадгалагдаж үлдсэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top