Стандартчилал хэмжил зүйн хэлтэстэй хамтран ажиллах гэрээтэй "Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК - ний тоолуурын лаборатори нь 3-р сарын 1-нээс 04-р сарын 1 хүртэл 2 хэсэг /Эрчим хүч борлуулалтын ажлын байранд/ байрлан төвийн хэсгийн айл өрх, албан газарт ашиглагдаж буй цахилгааны тоолууруудыг баталгаажуулалтад хамруулж эхлээд байна.
Энэ удаа "Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК–ний үйлчилгээний хүрээнд байрладаг баталгаажуулалт хоорондын хугацаа нь дуусаж байгаа 5-р микрийн айл өрх, төвийн хэсгийн аж ахуйн нэгжүүд баталгаажуулалтад хамрагдах болно.
Тухайлбал: 5-р микрийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10, 11, 12, 14, 15-р байруудад ашиглагдаж буй эрчим хүч хэрэглээний тооцооны 1200ш тоолуурт ээлжит улсын баталгаажуулалт хийгдэнэ.