|

Хаягийн бичвэрт тавигдах шаардлага MNS 6275: 2016 стандартыг шинэчлэн баталлаа

saikhnaa 2016/02/19 985 0

Хаягийн бичвэрт тавигдах шаардлага MNS 6275: 2016 стандартыг шинэчлэн баталлаа

 

Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглаж байгаа хаягийн систем нь хотжилт эрчимтэй явагдаж, суурьшлын бүс түргэн тэлж байгаа болон засаг захиргааны нэгж, газар ашиглалтын өөрчлөлтүүд ихэссэнтэй холбоотойгоор зохион байгуулалтгүй болсон ба нэг нэгж нь дотроо дахин олон нэгж болж хуваагддаг нь байршил тодорхойлоход зохих хүндрэл учруулдаг байсны улмаас түргэн, цагдаа, онцгой байдлын үед шуурхай арга хэмжээ авахад хүндрэл гарах нь нэгэнт түгээмэл үзэгдэл болсон.

Хаягийн мэдээлэл нь аливаа үндэстний чухал актив гэж тооцогддог ба шуудан, илгээмж хүргэх, навигаци гэх мэт байршилд суурилсан бизнесийн хөгжлийг түргэсгэдэг. Хаяг, шуудангийн систем хөгжсөн газар онлайн худалдаа, бараа хүргэлтийн үйлчилгээ, хүнд сурталгүй төрийн үйлчилгээ гэх мэт нь сайн хөгжсөн байдаг.

Бизнесийн цусны эргэлт удааны хирээр иргэдийн амжиргаа, амьдралын чанар ч сайнгүй байдаг. Сайн хаягжилт нь Засгийн газрын хувьд иргэнээ таньж олон нийтэд үйлчилгээгээ хүргэх, татвар тооцоогоо хийх, түргэн тусламж үзүүлэхэд нь хэрэгтэй байдаг бол бизнесийн байгууллагуудын хувьд бараа бүтээгдэхүүнээ түгээх, шинэ зах зээл бий болгох, ус цахилгаан, логистикийн гэх мэт дэд бүтцүүдээ байгуулахад нь хэрэгтэй байдаг.

Нэгдсэн хаягжуулалт. Хаягийн бичвэрт тавигдах шаардлага /MNS 6275: 2011/ стандартыг шинэчлэн, сайжруулж MNS 6275: 2016 стандартыг баталсан нь ард иргэд, албан байгууллага, шуудангийн операторуудад өдөр тутам хэрэглэгдэх хаягийн төрлүүд хийгээд бичвэрийн форматыг тогтоож байгаагаараа онцлог юм.

Энэ стандартаар дотоодын болон олон улсын хэмжээнд ашиглагдах төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн харьяаллын, байршлын болон шуудангийн хаягийг тодорхойлох ба хаягийн бичвэрт тавигдах шаардлага, агуулагдах мэдээлэл, бүтцийг тогтоосон бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн мөрдөж байна.

Энэхүү стандартыг нэвтрүүлснээр Монгол Улсын нутаг дэвсгэрийн хүрээнд хаягийн олон янзын бичвэрийг нэг хэлбэрт оруулан мэдээллийн бааз үүсгэж, хаягийн менежментийг оновчтой зохион байгуулах, шуудангийн эргэлтийг хурдасгах, орчин үеийн цахим газрын зураг, газарзүйн байршил тогтоох хиймэл дагуулын тусламжтай ажилладаг олон төрлийн програм хангамжуудыг хөгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой Орхон аймгийн хэмжээнд өмчийн бүх хэвшлийн байгууллагуудын хаягийг MNS 6275:2016 "Нэгдсэн хаягжуулалт.

Хаягийн бичвэрт тавих шаардлага” стандартад нийцүүлэхтэй холбогдуулан энэ стандартыг www.estandard.mn цахим хуудаснаас үзэж танилцана уу.

Орхон аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтсийн
Стандартын мэдээлэл лавлагааны салбар сан

Санал болгох

Сэтгэгдэл

top