|

УУЦ ДАВХАРЛАХ ЁС БАЙДАГ

saikhnaa 2016/02/13 3332 0

УУЦ ДАВХАРЛАХ ЁС БАЙДАГ

 

Ууц махыг зөвхөн цагаан сараар ч бус ямар ч vед хvндэт зочныг дайлдаг хvндэтгэлийн зоог болно. Ууц мах нь дотроо их ёсны ууц, бага ууц гэж ялгавартайгаар засагддаг. Зочноо дайлахдаа дан ууц тавьдаггvй. Ерөөс ганц мах хvнд өгдөггvй.

Иймээс ууцан дээр дөрвөн өндөр хөвиргыг зvсэж өөд өөдөөс нь харуулж намилхай дээр нь тавих ба ууцныхаа баруун дор дал/ хvзvv тавьж болно/

нөгөө талд нь сээр ,хонт шаант зэргийг дагуулан ёс ёсоор нь тавьдаг. Ингэж зассан ууцыг бага ууц хэмээн нэрийднэ. Харин vvн дээр хамар ,чихний дээд угийг шар тосоор чимсэн битvv толгойг нэг шийрийн хамтаар нэмж тавьсныг их ёсны ууц гэнэ. Толгой шийрийг хvнд өгөх ёсны дагуу тавих бөгөөд ууцныхаа зvvн гар талд нь толгойг ,нөгөө талд нь шийрийг тавина.

Ийнхvv тавьсан ууц бvтэн шvvсийг орлодог бөгөөд дээдлэн vзсэн онцгой хvндэтгэл бvхий зочиндоо зориулав. Дэд хvндэтгэлд өвчvv орох боловч тэр болгон хvнд тавьдаггvй. Хэрвээ хvндэтгэвэл зохих эмэгтэй хvн ирвэл өвчvvгээр дайлах ёстой. Өвчvvг дагуулж цорой гургалдай.бугалга,богтос зэргийг тавьдаг уламжлалтай.

Тэгвэл  цагаан сарын өдрүүд сошиалаар давхарлаж тавьсан ууцны зураг олныг ихэд бухимдуулсан юм.Энэ нь зөв үү, буруу юу гэдгийг та бүхэн сонирхоорой.

Ууц_давхарлах_ёс болвоос баруун монголын баяд үндэстний ёс жаяг юмаа , өрх тусгаарлаж гарсан гал голомт залгуулах хөвгүүд нь шинийн нэгний өглөө аав ээждээ чанасан идээ шүүстэйгээ ирж золгодог өнө эртний ёс байдаг юм !. Бас нагацын талын хамгийн ахмад хүндээ ирж золгохдоо ууц давхарлаж хүндэтгэлээ илэрхийлдэг. Ирж байгаа дүү нар нь идээ шүүстэйгээ ирж золгодог.

Хамгийн дээд тал нь 7 хүртэл давхар ууц байдаг. Эртний ёс шүү дээ. Насны ойгоо тэмдэглэж байгаа буурайдаа зарим нутгийнхан идээ будаатай золгодог. Ууц шүүс тавьж, дээл, гутал барин золгодог. Баярхал хэнээрхлийн зүйл биш л дээ.

Хүүгийнхээ, хүргэнийхээ, дүүгийнхээ бариад ирсэн ууц шүүсийг аваад хойшоо тавилгүйгээр хүндэтгэлийн ширээндээ тавьж хүндэтгэлийг хүндэтгэлээр хариулдаг нутгийнхны ариун заншил. Үүнээс гадна хонь, адуу гэсэн халуун хошуутай малаар бэлэг барьдаг юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top