|

Хонин жилийн “Есөн алдартан” тодорлоо

saikhnaa 2016/02/05 1633 0

Хонин жилийн “Есөн алдартан” тодорлоо

 

- "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Авто тээврийн байгууллагын хэсгийн дарга Д.Чадраабал,
- Хангарьд спорт клубын тамирчин, МУГТ Э.Бэхбаяр,
- Жаргалант сумын Улаантолгой багийн тариаланч Л.Баярхүү,
- Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн,
- 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Л.Гэлэгмаа,
- Аймгийн Засаг Даргын Тамгын Газрын дарга асан В.Сумъяасүх,
- БОЭТ-ийн Дотрын тасгийн ээлжийн сувилагч Ч.Баяржаргал,
- "ЭБЦТС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Баттуяа,
- Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Ж.Баттулга нар энэ оны "Есөн алдартан” боллоо.

Оны есөн алдартанд 20 салбарын 43 хүн нэр дэвшжээ. Сар шинийн босгон дээр   "Шинэ мэдээ” сонины хамт олон 16 дах  жилдээ оны есөн алдартанг олон нийтийн санал асуулгаар тодруулжээ.

Санал асуулгад сонины захиалагчдаас гадна нийгэмд нэр хүндтэй 70 эрхэм оролцжээ. Мөн энэ жил цахим сайтад иргэдийн саналыг авсан ба 5210 иргэн цахимаар, 3200 иргэн тусгай дугаарт саналаа өгч оны "Есөн алдартан”-г шалгаруулжээ. "Энэ жил бид салбар тус бүрт олон нийтээс хамгийн их санал авсан нэг нэр дэвшигчийг  шалгаруулсан. Тиймээс уул уурхай, урлаг, соёл, спорт, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбар салбарын төлөөлөл оны алдартан боллоо гэж "Шинэ мэдээ” сонины ерөнхий эрхлэгч С.Шаравдорж хэлэв.


erdenettimes.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top