өрхийн найман эмнэлэгт дотоод аудитын шалгалт хийжээ. Шалгалтаар илэрсэн зөрчилд албан байгууллагуудад нөхөн төлбөрийн 63акт, 36 албан шаардлага, 43 зөвлөмж хүргүүлжээ. Тус албанаас дутуу болон илүү цалин хөлс олгосон 22, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан зургаа, үндсэн баримт буюу данс бүртгэлд тусгаагүй зардал гаргасан 12, хандивлаж, ивээн тэтгэсэн хоёр зэрэг 63 зөрчилд 28 сая төгрөгийн акт тавьжээ. Үүнээс албан байгууллагууд 18.4 сая төгрөгийн нөхөн төлбөрийг барагдуулсан байна. Мөн тус албаны шалгалтын дүнгээр хоёр албан тушаалтанд хариуцлага тооцож албан ажлаас нь чөлөөлжээ.
Санхүүгийн хяналт,
аудитын алба нь зөвхөн орон нутгийн төсөвт байгууллагад хоёр жилд нэг
удаа дотоод аудитын шалгалт хийх зорилгоор 2015 онд байгуулагдсан юм.
Дотоод аудитын шалгалтын дэлгэрэнгүй мэдээг аймгийн Засаг даргад
тайлагнадаг юм.
erdenettimes.mn