|

1000 орчим ажилчин цалингаа авч чадахгүй байна

saikhnaa 2016/02/03 974 0

1000 орчим ажилчин цалингаа авч чадахгүй байна

 

Орон сууцны II, III, VI хорооллын гадна фассад будах ажлыг "РСЦ” ХХК-тэй гэрээ байгуулан хийж гүйцэтгэсэн туслан гүйцэтгэгч компаниудын цалинг одоо болтол өгөөгүй байна. Үүнээс үүдэн гүйцэтгэгч байгууллагуудад 200 орчим сая төгрөгийн татварын өр үүсчээ. Уг ажилд 50 орчим туслан гүйцэтгэгч компани оролцсон бөгөөд нэг компани 15-20 ажилтантай юм. Эдгээр ажилчдын цалин хоёр орчим тэрбум төгрөгийг туслан гүйцэтгэгчдэд өгөх шаардлагатай гэж "ЭГД” ХХК-ийн захирал Б.Отгонбаяр хэллээ.

"Эрдэнэт үйдвэр” ХХК, Орхон аймгийн хамтын ажиллагааны хүрээнд орон сууцны 2, 3, 6-р хорооллын байрны гадна фассад будах ажил наймдугаар сарын 20-нд эхэлж аравдугаар сарын 15-нд дуусчээ. "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн харьяа "РСЦ” ХХК, 58 туслан гүйцэтгэгч компанитай ажил дууссаны дараа мөнгийг өгөх гэрээ байгуулжээ. Үүнд гурван тэрбум 739 сая төгрөг зарцуулагдах байсан бөгөөд үүнээс 884 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс гарган "РСЦ” ХХК лүү шилжүүлжээ.

Энэ мөнгийг будаг авахад зарцуулсан байна. Ажилчдынхаа цалинг олгохын тулд гүйцэтгэгч байгууллагын захирлууд нэгдэн "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захиргаанд хүсэлт гаргасан ч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс өнөөдөр АИТХ-д хүсэлт хүргүүллээ. АИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн энэ талаар тодруулж, тодорхой хариулт өгөхөө мэдэгдэв.
erdenettimes.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top