|

18 аймгийн 98 сум цагаан зудтай байна

saikhnaa 2016/01/30 1391 0

  

18 аймгийн 98 сум цагаан зудтай байна

 

  Улсын онцгой комиссын ээлжит хурал өчигдөр болж, өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УОК-ын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар мэдээлэл хийжээ.

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Н.Энх-Амар "Нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь цастай байгаагаас 18 аймгийн 98 сум цагаан зудтай, 20 аймгийн 111 сум цагаан зудархуу байна.

Улсын нөөцийн салбар, цэгүүдэд байгаа 2011-2013 онд бүрдүүлсэн 6565 тонн өвсийг үнэгүй, 2011-2014 онд бүрдүүлсэн 2678 тонн тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад хуваарилан олголоо. Мөн улсын нөөцийн салбар, цэгүүдэд нэмж байршуулах өвс, тэжээлийг тээвэрлэн хүргэхээр ОБЕГ-аас тендер зарлаж, аймгуудад хүргэх ажлыг зохион байгуулж байна. Өвөлжилт хүндэрч, малчдын гар дээр бэлэн мөнгө бага байгаа учраас зээлээр өвс тэжээл худалдан авах хүсэлтийг орон нутгийн удирдлагуудад тавьж байна.

Өнгөрсөн хугацаанд нийт нутгаар цас их хэмжээгээр нэмж орж, шуурснаас зарим аймагт мал бэлчээрлэх боломжгүй болсон. Иймд улсын нөөцөд 2014-2015 онд бүрдүүлсэн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр үнэгүй олгох, 2015 онд бүрдүүлсэн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан малчдад олгох саналтай байна" гэлээ.

Мөн Баянхонгор, Дорнод, Завхан, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгийн сумдын Эрүүл мэндийн төвүүд автомашингүй, актлагдсан тул улсын нөөцөөс автомашин олгохыг хүссэн албан бичгүүдийг Улсын онцгой комиссын нэр дээр ирүүлсээр байгаа тул Монгол Улсын Засгийн газар өвөлжилт хүндэрсэн аймгуудад дахин улсын нөөцөөс хүн эмнэлгийн 20 автомашиныг шийдвэрлэж хүргүүлээд байгаа ажээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top