2016 оны 01-р сарын 19-өөс 26-ыг хүртэл 7 хоногийн урьдчилсан мэдээ
20-ны орой, 21-нд шилжих шөнө бага зэргийн цас орно.Салхи ихэнх хугацаанд 4-9 м/сек, цас орох үеэр болон 22-нд түр зуурширүүснэ.21-ээс хүйтний эрч чангарч шөнөдөө Эрдэнэт орчмоор 24-29, Жаргалант орчмоор 28-33, өдөртөө нийт нутгаар 17-22 градус хүйтэн. Бусад хугацаанд шөнөдөө 22-27, өдөртөө 12-17 градус хүйтэн. 23-аас хүйтний эрч бага зэрэг суларна.
Нийт нутгаар хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан иргэд, бүрэн бус техник хэрэгсэлтэйгээр холын замдгарахгүй байх, зайлшгүй аян замд гарах тохиолдолд автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, дулаан хувцаслах, халуун хоол хүнс базаах, шатахууны нөөцтэй явах, малчид малтайгаа уруудах, төөрөх, осгох зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт орхихгүй байх, малд явуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд хариуцлагатай эргүүл томилон ажиллуулах, дулааны шугамын хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх зэрэг арга хэмжээ авахыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Мөн хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан иргэдийн хэт галлах, пийшин зуухны бүрэн бүтэн байдал алдагдсан, яндангийн цонолт зэрэг санамсар болгоомжгүй байдлаас шалтгаалан гал түймрийн гаралт ихсэх, цас их орсоноос замын халтиргаа, гулгаа үүсч, зорчих хөдөлгөөнд саад учрах, зам даваа хаагдах, иргэд цасанд боогдох зэрэг эрсдэл учирч болзошгүй тул иргэд цаг агаарын мэдээллийг тогтмол сонсох, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, заавар зөвлөмжийг ахуй, амьдралдаа хэрэглэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхий ганхааруулж байна.
ОРХОН АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН
ГАЗРААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА