|

Гурвантэс сумын цагдаагийн даргыг АТГ болон УМБГ-аас шалгахыг шаардаж байна

saikhnaa 2016/01/12 1119 0

Гурвантэс сумын цагдаагийн даргыг АТГ болон УМБГ-аас шалгахыг шаардаж байна

 

"Ирвэс хамгаалах сан”-гийн биологич залуу Т.Лхагвасүмбэрэл бусдын гарт амиа алдсан уу, эсвэл амиа хорлосон уу гэх асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байгаа. Түүнийг эх орон газар шороо, эх нутагт нэн ховордсон цоохор ирвэсийг хамгаалах их үйлсэд хүчин зүтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан хэмээн ажлын хамт олон, ар гэрийнхэн нь үзээд байгаа юм. Тиймээс цагдаагийн байгууллагыг гэмт этгээдийг олж хэргийн үнэн мөнийг олж тогтоохыг Монголын ард түмэн шаардаж байгаа юм.

Харин талийгаач залуугийн төрсөн дүү Т.Мөнх-Оргил өөрийн фэйсбүүк хуудсандаа бичсэн чухал мэдээллийг хүргэж байна. Тэрбээр "Тиймээ бид Өмнө-Говь аймгийн Гурван тэс сумын цагдаагийн дарга Төрбат гэгчийг АТГ болон УМБГ-аас шалгахыг шаардаж байна.

Гурван удаагийн халдагад өртөхөд өөрийгөө хорлосон сэтгэцийн өвчтэй гэх зэргээр хэргийг авч хэлэлцэхгүй өнгөрсөн этгээд хамгийн ноотой. Говь ч бай Хөвсгөл ч бай яг адилхан л Монгол орны минь, эх орны минь нэг хэсэг бидний газар нутаг биз дээ? Миний ах хаа хол Хөвсгөл бүр тэр сайхан цэнгэг далай ээж, өсөж төрсөн нутаг уул усаа орхин Говь сайхан нутгийг хамгаалахын төлөө л явсан шүү дээ! Ахын минь гол зорилго дэлхийд нэн ховор амьтдын нэг ирвэсийг хамгаалах, өсгөх, үржүүлэх тоо толгойг нь өсгөх байсан гэдгийг хэн хүнгүй мэднэ.

Мөн Тост Тосонбумбын нурууг Улсын тусгай хамгаалалтанд оруулж миний, чиний, таны хүүхдийн хүүхдийн ирээдүйн сайн сайхны төлөө тэмцэж байсан. Байгаль дэлхийгээ хамгааллаа гэж хүний дээд ахын минь алтан амийг тасалж байгаа юм уу. Даанч дээ эрдэнэт хүний амь шүү дээ. Ийм сайхан хүүг төрүүлж өсгөсөн, хүүгээ харамсалтайгаар алдсан аав ээж, ахыгаа дэндүү харамсалтай үхэлд итгэж чадахгүй байгаа гашуун зовлонгоор нь баясаад, жаргал хийгээд байгаа юм уу амиа хороосон байж болзошгүй, өөрийгөө алах гэж оролдсон ч гэх шиг байж боломгүй юм яаж зохиож чадаж байна.

Цагдаа олоогүй бичлэгийг аав нь олсон сэжигтэй ч гэж байх шиг. Төрүүлсэн, өсгөсөн аав нь л юм чинь хүүгийнхээ төлөө утасны бичлэг битгий хэл өөр илүүг олохын төлөө явахгүй яадаг юм. Зарим нэг эрх мэдэлтнүүд хоорондоо өгөө аваатай, булай булхайгаа мэдэлцдэг болохоор булхай нь илэрчих гээд яаж ч чадахгүй байгаа юм уу, мэдэхгүй юм үнэхээр.

Бүр гурвын гурван удаа халдлагад өртөөд байхад, тухайн халдлага бүрт нь ТӨРИЙН ЦАГДАА ӨРГӨСӨН ТАНГАРАГТАА ҮНЭНЧЭЭР ажилласан бол өнөөдөр миний ах амьд сэрүүн ирвэсээ хамгаалаад явж байх байсан. Төрийн Цагдаагийн тангаргаа зөрчсөн иргэнийхээ аюулгүй байдал, хүний амь насыг үл хүндэтгэсэн, үл тоосон зарим арчаагүй хүнэнцэр формны гол болсон араатнуудаа яах гэж байна одоо? Бас миний ахад одон медаль нэхэж олгоно юу гээд байх юм. МИНИЙ АХЫН АМЬ ЗҮГЭЭР НЭГ АРЫН ХААЛГААР ХЭН ДУРТАЙ НЬ АВЧИХДАГ ХАВТГАЙ ТӨМӨР НИЙ ҮНЭТЭЙ БИШ.

БИ ТӨРСӨН ДҮҮГИЙХ НЬ БАС МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХУВИАР ЭХ ОРНЫХОО ЭХ БАЙГАЛИЙНХАА ТӨЛӨӨ АМЬ НАСАА ДЭНДҮҮ ХАРАМСАЛТАЙГААР ЗАРИМ НЭГ ХАРИУЦЛАГАГҮЙ ФОРМНЫ ГОЛУУДААС БОЛЖ АЛДСАН ЖИРИЙН НЭГ АРДЫН ЖИНХЭНЭ БААТАР ХҮҮГИЙН, АХЫНХАА АЛТАН АМИЙГ НЭХЭЖ БАЙНА! Ах минь Монгол төдийгүй дэлхийн томоохон судлаач, биологичдод танигдсан нэр хүндтэй, бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн эрүүл саруул жинхэнэ монгол эр хүн, хамт олонтойгоо эвсэг, шударга шулуун, ажилдаа дуртай чадварлаг биологич байсныг гадаад дотоодын эрдэмтэд судлаачид дуу нэгтэйгээр хэлнэ.

Мөн олон улсын сонин сэтгүүл, вэб сайтад судалгааны ажил нь хэвлэгдсэн нэр хүндтэй биологич байсан гэдгийг ч хэлнэ. Одоо бид Эх дэлхийгээ ухаж төнхөж сэндийлж, бусдад худалдаж суугаа арчаагүй амьтдыг өөгшүүлээд л газар шороогоо ухуулаад л сууцгаах уу. Нөгөө сайхан Говь нутгийн хөрсийг сэндийлээд нурам болсных нь дараа Говь нутаг минь сөнөлөө, гол ус нь ширгэлээ, дэлхийд ховорт тооцогдох ЦООХОР ИРВЭС устчихлаа гээд халаглан, харамсан сууцгаах уу. Өнөөдөр, одоо бид тэмцэхгүйн бол өөр хэзээ гэж, дараа гэсэн ойлголт байхгүйг бид маш сайн мэдэж, ухаарч, ойлгож байгаа.

Гайхалтай нь Өмнөговийн ИТХ, бүлэг нөхөрлөл, Залуучууд, Оюутны холбоо, Тусгай хамгаалалтын захиргаа, сум орон нутгийн захиргаа нь таг шүү! Бүгд аалзны тор шиг сүлбээтэй юм уу?! Үнэхээр мэдэхгүй юм. Уг нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост Тосонбумбын нурууг УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАНД авах үйл ажиллагааг эрчимжүүлж, шахаж шаардах хэрэгтэй бус уу? Нөөцөд авчихсан гээд тайвширч бид яав ч болохгүй! Нөөцөд авна гэдэг нь хар ухаанаар ч тэр нөөцөд авсан нэрийдлээр нөөцөлж ард иргэд бидэнд мартагнуулж байгаад дараа нь ухнаа, цоолноо, өрөмднөө, ширгээнээ, сөнөөнөө, сүйдэлнээ л гэж байна.

Зарим нэг нь сүрхий нутгархаж нутаг минь хөгжиж байна гэж цээжээ дэлдэж гадаад дотоодын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаний ганц нэг бий болгосон хар зам төдийхөнд хууртаж тэдний бөгсийг долоон, бялдуучилж суугаа та ямар өчүүхэн юм бэ. Говь ч тэр хангай ч тэр яг адилхан Монголын л газар шороо гэдгийг санаарай. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авахыг шаардацгаая. Тост Тосонбумбын нурууны бүх зөвшөөрөл лицензийг хүчингүй болгохыг шаардаж байна” гэж бичжээ.

О.Сайхан

Санал болгох

Сэтгэгдэл

top