|

МҮОНРТ-ын дарга асан М.Наранбаатарыг хүмүүс бүлэглэн зоджээ

bayaraa 2015/01/26 1073 0

МҮОНРТ-ын дарга асан М.Наранбаатарыг хүмүүс бүлэглэн зоджээ

 

 Монголын сэтгүүлзүй тэр тусмаа хэвлэлийн эрх чөлөө өнөөдрийн нийгэмд үгүй болчихоод байна уу даа хэмээн эмзэглэмээр болжээ.

Өнгөрсөн хугацаанд МҮОНРТ-ын дарга асан М.Наранбаатарыг УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболдтой харгалдсаныхаа төлөө ажлаасаа халагдаж өөрийн амьдралд томоохон хар толбо болгож цагдаа сэргийлэхээр шалгагдаж одоо бүр шүүх прокророор шалгагдаж байгаа.

Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд УИХ-ын дарга З.Энхболд өөрийн дургүй хүнээ МҮОНРТ-ын даргын суудлаас нь буулгаж оронд нь намынхаа генесекээ оронд нь суулгаж Олон нийтийн гэсэн тодотголтой хэвлэлийн эрх чөлөөг боомилж авахаар шийдсэн гэдгийг хэн хүнгүй л сууж хэлдэг ярьдаг.

Тэгвэл өчигдөр буюу 2015 оны 01 сарын 25-нд МҮОНРТ-ын дарга асан М.Наранбаатарыг гудамжинд явж байхад нь бүлэг хүмүүс бүлэглэн зодсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг зодохдоо "ямар олон юм ярьдаг юм” хэмээн заналхийж зодсон гэнэ. Одоогоор гэмтэлт МҮОНРТ-ын дарга асан М.Наранбаатарын бие тааруухан байгаа бөгөөд 4 оёдол хийлгэсэн байдалтай байгаа ажээ.

МҮОНРТ-ын дарга асан М.Наранбаатарын биед халдсан нь Монголын сэтгүүлзүйн салбарт ажиллаж байгаа сэтгүүлчдийн амь нас, аюулгүй байдал ямархан хэмжээнд байгааг харуулсан томоохон үйл явдал болсныг харуулсан хэрэг боллоо. Хуулийн хүрээгүй, явуургүй улстөрчдийн дүрэмгүй заналхийлтэд өртсөөр буй сэтгүүлчдээ хамгаалах хууль манай улсад байна уу.

 

 

Эх сурвалж Fact.mn

ЧОЙ


Санал болгох

Сэтгэгдэл

top