|

Нефтийн үнэ сүүлийн 11 жилийн хамгийн доод түвшинд хүрлээ

saikhnaa 2016/01/08 913 0

Нефтийн үнэ сүүлийн 11 жилийн хамгийн доод түвшинд хүрлээ

 

Өчигдөр дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ 11 жилийн хамгийн доод түвшиндээ хүрлээ. Брент маркийн нефтийн урьдчилсан худалдааны үнэ нэг баррель тутам нь 35 доллар 7 цент болсноор нэгхэн өдрийн дотор 1,35 доллараар унаж, 2004 оноос хойш үзэгдээгүй доод үзүүлэлттэй болсон байна.

 АНУ-д нефтийн урьдчилсан худалдааны үнэ мөн 88 центээр унаж, нэг баррель нь 35 доллар 9 цент болжээ. АНУ-ын шатдаг занарын нефть зах зээлийг дүүргэж, нефтийн үнэ унаснаас зарим үйлдвэрлэгч алдагдлаа нөхөж, зах зээлд эзлэх хувиа хадгалж үлдэх үүднээс олборлолтоо нэмэгдүүлснээр 2014 оны 6 сард 115 долларын ханштай байсан нефтийн үнэ сүүлийн жилүүд дэх анхны томоохон уналтаа амссан байдаг.

Харин шинэ он гарсны дараахан Саудын Араб улс шиит шашны нэртэй төлөөлөгчийг цаазаар авсны улмаас Араб дахинд эсэргүүцэлтэй тулгарч, улмаар нефтийн үнэ гурав хоног орчмын дотор найман хувиар унасан юм.

Бас ОПЕК-ийн гишүүн орнууд нефтийн үнийг өсгөхийн тулд үйлдвэрлэлээ бууруулахыг зөвшөөрч магадгүй гэсэн яриа ч талаар болсон байна. Түүнчлэн Хятад, Энэтхэгийн эдийн засгийн өсөлт саарсан учир бусад улсаас эрэлт их байлаа ч нефтийн үнийг дээш татах хэмжээнд хангалттай байж чадахгүй гэж шинжээчид харж байна.

Цөмийн зэвсгийн хөтөлбөрөөс нь болж Тегераны эсрэг аваад байсан Өрнөдийн орнуудын хориг арга хэмжээг цуцлахтай холбоотойгоор мөн энэ оноос Ираны нефтийн экспорт зах зээлд нэмэгдэн орж ирэх гэж байгаа нь дээрх бүх хүчин зүйл дээр улам ч нэрмээс болохоор байна. Мөн өчигдөр устөрөгчийн бөмбөг амжилттай туршсан гэж зарласан Умард Солонгос улсын талаарх мэдээлэл дэлхийн хөрөнгийн болон түүхий эдийн зах зээлүүдэд нэмэлт дарамт үүсгээд байна.


Нийтэлсэн: MNB Монголын мэдээ

Санал болгох

Сэтгэгдэл

top