|

Банк дээрэмдсэн этгээдийг одоогоор бариагүй байна

saikhnaa 2015/12/28 656 0

Банк дээрэмдсэн этгээдийг одоогоор бариагүй байна

 

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Капитал банкны салбарт дээрмийн хэрэг энэ сарын 24-нд гарсан.


Хэргийн талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Капитал банкны салбарт баг өмссөн этгээд буу гарган сүрдүүлж 14 сая орчим төгрөгийг аваад зугтаасан байна.


Цагдаагийн ерөнхий газрын тушаалаар Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэс болон Улаанбаатар хотын цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн газар, УМБГ- аас хамтарсан Ажпын хэсэг гаран ажиллаж байгаа гэнэ. Одоогоор банк дээрэмдсэн этгээд баригдаагүй байгаа аж.

 

Дээрмийн хэрэг гарах үед Капитал банкинд ажиллаж байсан ажилтнуудаас цагдаа нар гэмт хэрэгтний талаарх мэдүүлэг  авчээ.


Ажилтнууд цагдаа нарт "Цөөн хэдэн үйлчлүүлэгчтэйгээр банк хэвийн үйл ажиллагаа явуулж байтал гэнэт баг өмссөн этгээд ороод ирсэн.


Буу гаргаж ирэн "Газар хэвт. Босох юм бол буудна шүү гэж хаширгасан” гэжээ.

Гэмт этгээдийн банк дээрэмдэж байгаа бичлэг камерт үлджээ.

Д.Дуулим

Санал болгох

Сэтгэгдэл

top