|

Монгол төрхтэй хэмээн 1100 гаруй хазара хүнийг хөнөөжээ

saikhnaa 2015/11/23 635 0

"Хазарачуудыг хөнөөхөө зогсоо”, "Хазарачуудыг геноцит буюу олноор хомроголон устгахаа зогсоо” гэсэн уриа лоозон барьсан жагсагчид Америк, Афганистан, Их Британи, Норвеги, Австрали, Итали, Канад, Герман, Швед, Орос гэхчлэн дэлхийн хаа сайгүй тэмцэх болсон ч, террорист этгээдүүд халдлага хийсээр байна. Афганистан болон Пакистаны Кветта дахь Хазарачууд хэдэн зуугаараа аллагын золиос болсоор байгаагийн тод жишээ бол "Лашкар-Э-Жангви", "Белужистаны үндэсний арми" гэх террорист бүлэглэлүүдийн үйлдсэн халдлагууд юм. Кветта хотын ойролцоо үйлдэгдсэн удаа дараагийн террорист халдлагын улмаас 124 хүн амиа алдаж, 400 гаруй хүн шархадсан юм. Халдлага үйлдсэн гэдгээ мэдэгдсэн бүлэглэлүүд нь хазарачуудын монгол төрхийг жигших үзлээс болж хөнөөсөн гэдгээ мэдэгджээ.  Зөвхөн энэ шалтгаанаар сүүлийн нэг жилд 1100 гаруй энгийн номхон хазара иргэд амиа алджээ.

 НУУЦ.мн

Санал болгох

Сэтгэгдэл

top