|

“Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийхөн 21 аймагт ажиллана

saikhnaa 2015/11/20 2046 244
Монголын Залуучуудын Холбоо "Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байгаа бөгөөд тус хөдөлгөөнийхөн орон нутгийн уулзалтаа Дархан-Уул аймгаас эхэлж, Эрдэнэт хотноо үргэлжлүүлжээ.

Тэгвэл энэ удаад багийнхан 11 дүгээр сарын 16-аас 12 дугаар сарын 01-нийг хүртэл 21 аймаг бүрт очиж ажиллахаар болоод байна.

Ингэснээр үйл ажиллагааныхаа цар хүрээг улам өргөжүүлж, "Хулгайчгүй Монгол” хөдөлгөөний мэдээллийг орон нутгийн иргэд, залуучуудад хүргэх аж.

Тодруулбал, хар, цагаан жагсаалт гаргах журам танилцуулж, жагсаалтын судалгааны санал асуулга авч, иргэдийн санал бодлыг сонсох, уулзалт лекц зохион байгуулах гэх мэт өргөн хүрээтэй арга хэмжээг зохион байгуулах юм байна. Тиймээс уг үйл ажиллагаанд 21 аймгийн иргэд, залуучуудаа идэвхтэй оролцохыг уриалав.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top