|

Б.Сэр-Од “Осака марафон”-оос хүрэл медаль хүртэв

namuunaa 2015/10/26 831 0

 Өнгөрсөн ням гаригт Японы улсын Осака хотноо болж өндөрлөсөн "Осака марафон” тэмцээнээс Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од хүрэл медаль хүртжээ.

 

Олон улсын тэмцээнд Кенийн Даниэль Косгей 2.13.46 цагийн амжилтаар тэргүүлсэн бол зохион байгуулагч орны Ито Тайга 2.15.32 цагийн амжилтаар удаалсан байна.

 

Харин манай тамирчин 2.15.32 цагийн амжилтаар хүрэл медалийн эзэн боллоо. Б.Сэр-Од ирэх арваннэгдүгээр сарын эхээр зохиогдох "Фүкүоке-2015” марафонд хурд сорих аж. Өнгөрсөн жил тэрбээр уг тэмцээнээс хүрэл медаль хүртэж, улсын дээд амжилтыг шинэчилж байсан билээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top